Зөвхөн танд зориулж урлана

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Зөвхөн танд зориулж урлана

Таны шүүгээнд заавал байх хувцас бол жийнс. Ажлын хувцаснаас хамгийн нийтлэг, загварлаг, дур булаам харагдуулах дэвшил хийж чадсан жийнсийг монголчууд өөрсдөө маш чадварлаг үйлдвэрлэж чаддаг болжээ. Энэ бол “URBAN JEANS”.

“Urban jeans”-ыг үйлдвэрлэгч “Денимон” компани өнгөрсөн долоо хоногт анхны салбар дэлгүүрээ нээлээ. Тиймээс IV-р хорооллын “Алтан төгрөг” худалдааны төвд нээгдсэн “Urban jeans”-ны төрөлжсөн худалдаа болон захиалга авах Handmade урланд таныг урьж байна. Орчин үеийн жийнсний хэв маяг, чиг хандлагыг тодорхойлсон, загварлаг, чанарлаг, хамгийн гол нь биед эвтэйхнээрээ гайхагдаж буй энэ брэндийг Монголд үйлдвэрлэдэг.

Монгол хүний загвар, оёдол, арга технологиор урлаж буй “Urban jeans”-ыг үйлдвэрлэхдээ чанах, угаах, цайруулах гээд нарийн технологийг ягштал мөрддөг учир хүний биед сөрөг нөлөөгүй.

“Urban jeans”-ны үйлдвэр анх 2009 онд байгуулагдаж байжээ. Гэхдээ тэд анх гурвуулахнаа энэ үйлдвэрлэлийг эхлүүлж, монголд анх удаа дэгжин, загварлаг жийнс урлах ажлыг санаачилсан юм. Одоо тэд өдөрт дунджаар 60-70 жийнс үйлдвэрлэж байгаа ч хүчин чадлаа бүрэн ажиллавал өдөрт 400 жийнс хэрэглэгчдэд хүргэх давуу талтай. Үйлдвэрлэгчдийн явуулсан судалгаанаас харахад Монголын хэрэглэгчид сард дунджаар 200 мянган ширхэг жийнсэн өмдний худалдан авалт хийдэг байна. Эдгээрийн тодорхой хэсэг нь гадны брэндийн жийнсэн хувцас бол ихэнх нь зах, худалдааны төвөөр худалдаалдаг Хятадад үйлдвэрлэсэн өмднүүд байдаг ажээ. Үүнийг л бид болиод, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, “Urban jeans”-ыг сонгочих юм бол хэрэглэгчийн ч, үйлдвэрлэгчийн ч сэтгэл ханамж жинхэнэ утгаараа бүрдэх юм.



“Urban jeans”
-ыг үйлдвэрлэхийн тулд одоо дэлхийн түвшинд хүрсэн стандарт бүхий материалыг Өмнөд Солонгосоос оруулж ирж байна. “Wrangler”, Levi’s”, “Gucci” зэрэг нэртэй брэндийн жийнс үйлдвэрлэлдээ ашигладаг даавууг нэг метрийг нь дунджаар 8-10 ам.доллараар худалдан авч, “Urban jeans”-ийг бүтээдэг. Ингээд хэрэглэгчид тэдний чанартай материалаар үйлдвэрлэсэн, өөрийнхөө хүссэн хэлбэр, хэмжээ, загвараар хийлгэсэн жийнсэн өмдийг 50 мянган төгрөгөөр захиалан, худалдаж авах боломжтой. Шигтгээ наалгах, үг бичүүлэх, цайруулалт хийлгэх зэрэг үйлчилгээ нэмж авбал “Urban jeans” брэндийн нэг өмд дунджаар 50-80 орчим мянган төгрөгт багтан хэрэглэгчдэд хүрч байна.

Та бод доо. Монгол хүний биеийн онцлогт тохирсон, бүр яг таны биед таарсан, цорын ганц хувь үйлдвэрлэсэн жийнсийг эндээс сонгох боломжтой. Өөрөө загвараа гаргаж, өөртөө зориулан жийнс урлах боломж, цорын ганц давтагдашгүй дизайныг “Urban jeans” брэнд танд санал болгож байна. Энэ гоё биш гэж үү.

Дахин давтагдашгүй “Urban jeans”-ны гэр бүлд нэгдэж, орчин үетэй хөл нийлүүлэн алхацгаая.



https://www.facebook.com/urban.jeans.mongolia

http://instagram.com/urbanjeansofficial

https://twitter.com/urban_jeans

Утас: 95001122

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж