Бага хурлын гишүүдийг сонгох санал хурааж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Бага хурлын гишүүдийг сонгох санал хурааж байна

МАН-ын 27-р Их хурал Соёлын төв өргөөнд үргэлжилж байна. Одоогоор Бага хурлын 310 гишүүдийг сонгох санал хураалтын үйл явж үргэлжилж буй юм. 400 гаруй гишүүн Бага хуралд багтахаар нэрээ дэвшүүлсэн бөгөөд Их хурлын гишүүдээс санал хурааж, саналыг автоматаар тоолж, нэгтгэх гэнэ. Бага хурлын гишүүдийг сонгосны дараа шинэ бүрэлдэхүүнтэй Бага хурлын анхдугаар хурлыг товлон зарлах аж. Ингээд Их хурлыг хааж, Бага хурлын хуралдаанаас намын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж