
ОХУ-ын Элчин сайдын яамны байрны хойд талын төв замд өнөөдөр 19.00 цагийн орчимд автомашин шатсан осол гарлаа. Ослын талаар Шуурхай мэдээллийн төвийн 105 дугаараас тодруулахад, "Одоогоор ослын талаар мэдээлэл өгөх боломжгүй. Ямар маркийн автомашин байсныг мэдэхгүй байна. Ослын газарт ажилласан ахлах мэргэжилтэн ирээгүй байна" гэсэн тайлбар өглөө.
Эх сурвалжийн мэдээлснээр BMW маркийн суудлын тэрэг гал авалцан шатжээ.
Д.ЖАРГАЛ