Их хурал 22.00 цаг хүртэл завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Их хурал 22.00 цаг хүртэл завсарлалаа

Соёлын төв өргөөнд үргэлжилж буй МАН-ын Их хурал 22.00 цаг хүртэл түр завсарлалаа. Хурлаар Бага хурлын гишүүдээ сонгохоор нэр дэвшигчдээ тодруулж, гишүүд санал, бодлоо илэрхийллээ. Бага хуралд 400 гаруй гишүүн нэр дэвшихээр бүртгүүлсэн бөгөөд намын шинэ дүрмийн дагуу Бага хурал 310 гишүүнтэй байх юм. Нэр дэвшигчдийг зааланд санал хурааснаар батлах юм.

Санал хураалтын бэлтгэл ажлыг хийхэд багагүй цаг хугацаа шаардлагатай учраас ийнхүү түр завсарлаад байгаа юм байна. Бага хурлын гишүүдийг сонгосны дараа Их хурлаа хааж, шинэ бүрэлдэхүүнээр Бага хурлыг хуралдуулж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын генсекийг сонгох юм. Гэвч өнөөдрийн байдлаар Бага хурлын анхны хуралдаан цаг оройтож магадгүй учраас маргааш хуралдах төлөвтэй байна. Хэрэв Бага хурал хойшилбол МАН-ын генсек маргааш тодрох болж буй.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж