ГССҮТ-ийн даргын томилгоог цуцлахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

ГССҮТ-ийн даргын томилгоог цуцлахаар боллоо

Гэмтэл, согог судлалын үндэсний төвд үүссэн асуудлаар өдөржин хуралдсан Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлын шийдвэр гарч, өнгөрсөн наймдугаар сард ГССҮТ-ийн даргаар томилогдсон Ц.Энхбаярыг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Даргынхаа томилгоог хууль бус гэж үзсэн тус эмнэлгийн эмч, ажилтнууд өнгөрсөн есдүгээр сараас эхлэн эсэргүүцлийн арга хэмжээ эхлүүлж, ажил хаялт зохион байгуулж, 182 ажилтан халагдах өргөдлөө өгөөд байсан билээ. Багагүй хугацаанд үргэлжилж, эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа доголдоход хүргээд байсан асуудлыг ямартай ч өнөөдөр эцэслэж, талууд зөвшилцөлд хүрсэн бололтой.

Сайдын зөвлөлийн хурлаас ГССҮТ-ийн дарга Ц.Энхбаярыг ажлаас нь түдгэлзүүлж, хөдөлмөрийн гэрээг нь цуцлах шийдэлд хүрсэн байна. Гэхдээ тус эмнэлгийн шинэ даргыг томилох хүртэл Ц.Энхбаяр нь даргын албыг үргэлжлүүлэн түр хаших юм. Дээрх асуудлаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал маргааш мэдэгдэл гаргах болсон байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж