Jolie Хатан хаан Клеопатрагийн дүрийг бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Jolie Хатан хаан Клеопатрагийн дүрийг бүтээнэ

Хатан хаан Клеопатрагийн тухай олон кино бүтээгдсэн байдаг. Харин эдгээр
бүтээлүүд дээр нэгэн шинэ кино нэмэгдэх гэж буй нь “Queen of the Nile,
Cleopatra: A Life” нэртэй кино аж. Энэхүү киног нэрт зохиолч Stacy
Schiff-ын намтарчилсан роман болох “Queen of the Nile, Cleopatra: A
Life” номноос сэдэвлэн бүтээж байгаа ба гол дүрээ зохиогч өөрөө сонгохыг
хүссэн байна.
Зохиолч Stacy Schiff “New York Daily News” сонинд
өгсөн ярилцлагадаа “Би энэхүү киноны гол дүрд Angelina Jolie-г
тоглуулахыг хүссэн. Жүжигчин маань ч бидний саналыг хүлээж авсанд
баяртай байгаа. Яагаад заавал Jolie-г сонгосон бэ  гэхээр тэр ихэмсэг,
бас хүчирхэг бие даасан эмэгтэй, яг л хатан хаан шиг. Энэ дүрийг тэр л
хамгийн сайн бүтээж чадна гэдэгт би итгэлтэй байгаа. Магадгүй энэ
дүрээрээ тэр “Оскар” авч ч болох юм” хэмээн ярьсан байна.
Энэхүү
киноны найруулагчаар Scott Rudin ажиллахаар болсон байна. Тэрбээр гол
дүрийн сонголтод мөн сэтгэл хангалуун байгаа аж.
Angelina Jolie-гийн
хувьд тэрбээр хамгийн сүүлд “Salt” нэртэй кинонд тоглосон ба энэхүү кино
нь ирэх долдугаар сарын 23-нд театруудад нээлтээ хийх юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж