Энэтхэгт автобусны ослоор 42 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Энэтхэгт автобусны ослоор 42 хүн амь үрэгджээ

Энэтхэгийн Бангалор хотоос Хайдарабад хот хүрэхээр явж байсан “Jabbar Travels” компанийн зорчигч тээврийн автобус өнөөдөр өглөө /Х.30/ хурдны замын хажуугийн хашлага мөргөж, осолдсоноос 42 хүн амь үрэгджээ. Аймшигт ослоос автобусны жолооч болон өөр зургаан зорчигч амь гарсан байна. Хохирогчдын яриагаар осол гарах үед зорчигчид бүгд унтаж байсан, мөн автобус тэр даруй гал авалзсан шатсан учраас олон хүн амь гарч чадаагүй гэнэ. Одоогоор автобусны ослын шалтгааныг тодруулахаар цагдаа нар ажиллаж байна.

“Associated Press” агентлагт мэдээлснээр эмгэнэлт осол Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотоос 1200 орчим км-ийн зайтай газар болжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж