“Thomson Reuters” 3000 ажилтнаа цомхотгоно | News.MN

“Thomson Reuters” 3000 ажилтнаа цомхотгоно

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

“Thomson Reuters” 3000 ажилтнаа цомхотгоно

Эдийн засгийн мэдээллийн нийлүүлэгч “Thomson Reuters” агентлаг 3000 ажилтнаа цомхотгохоор болжээ. Тус компанийн төсөв буурсан тул хадгалах зорилгоор ийм шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн хоёрдугаар сард тус агентлаг 2500 ажилтныг цомхотгоод байсан юм. Энэ жилийн 7-9 дүгээр сарын хооронд тус компанийн орлого 283 сая ам.доллараар хэмжигдсэн нь өнгөрсөн жилийнхээс 30 гаруй хувиар доошилсон үзүүлэлт ажээ. “Бид төсвөө хүргэх зорилгоор ийм шийдвэрт хүрсэн. Дэлхийн хаа сайгүй л ийм үйл явдал болж байгаа. Төсөв өнгөрсөн жилийнхээс буурсан учир ийм шийдвэр гаргахаас өөр арга байгаагүй” гэж тус агентлагийн ерөнхий захирал Жим Смит ярьжээ. Тус агентлаг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор ойрын хугацаанд бодлогоо өөрчлөхөөр болсон байна.

Б.СҮХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж