
Их хурлаас Бага хурлын нийт 310 төлөөлөгч сонгох ёстой. Ингэснээр Их хурлаа өндөрлүүлж, шинэ бүрэлдэхүүнээр Бага хурлын анхдугаар хурлыг зарлаж, түүний дараа МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох ажиллагаанд орох юм байна.
Намын дүрэмд зааснаар МАН-ын дарга ерөнхий нарийн бичгийн даргыг санал болгоно. Мөн энэ албан тушаалд нэр дэвших эрхмүүд өрсөлдөнө. Заалнаас мөн нэр дэвшихийг үгүйсгэх аргагүй. Одоогоор МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Цогтбаатар, Элчин сайдын зөвлөх асан Б.Энхмандах, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат, МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нар өрсөлдөнө гэх мэдээлэл бий.
Г.ДАРЬ