Шуудангийн салбарт шинэчлэлийн төсөл хэрэгжүүлж байна | News.MN

Шуудангийн салбарт шинэчлэлийн төсөл хэрэгжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Шуудангийн салбарт шинэчлэлийн төсөл хэрэгжүүлж байна

Шинэчлэлийн Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх багц төсөл эхлүүлээд байна. Улсын автозамын сүлжээг дагасан орчин үеийн тээвэр логистикийн үйлчилгээ нэвтрүүлж, нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан шуудангийн сүлжээг өргөжүүлэх ажил үүнд багтсан юм. Зөвхөн шуудангийн салбарт гэхэд энэ онд 1,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 5 төсөл хэрэгжүүлж байна. Энэ хөрөнгийг Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгийн багцаас санхүүжүүлсэн юм.

Шууданд суурилсан шинэчлэлийн төслүүдийн эхлэл болгож өнөөдөр хот хоорондын шуудангийн тээвэр, логистикийн зориулалтын 8 автомашиныг Монгол Улсын шуудангийн үндсэн сүлжээг эзэмшигч “Монгол шуудан” ТӨХК-д хүлээлгэн өглөө. БНСУ-д үйлдвэрлэсэн энэ машинууд даац, туулах чадвар сайтай, бараа материалын чанар алдагдуулахгүй олон төрлийн хөргөгч, хөлдөөгч бүхий чингэлэгтэй, хөдөлгөөний хяналтын бүх төрлийн хэрэгслээр тоноглогджээ. Хамгийн орчин үеийн тоноглолтой энэ машинууд Улаанбаатар-Замын-Үүд болон бусад гол чиглэлд үйлчилнэ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг жолооч нарт түлхүүр гардуулах үеэрээ “Цаашид манай иргэд ачаа бараа, захидал шуудангаа хүнд дайдаг цаг халагдана. Гэрийнхээ ойролцоох ухаалаг шуудангийн хайрцгийг өөрт нь тусгайлан өгсөн кодоор онгойлгоод л илгээмж, бичиг захидлаа авдаг болно. Бүртгэл лавлагаатай холбоотой үйлчилгээг хөнгөвчилсөн төрийн үйлчилгээний цахим машин шиг иргэдэд улам ойртсон үйлчилгээнүүд шуудан, харилцааны салбарт удахгүй нэвтэрнэ” гэлээ. 

Шуудан хүргэгчдийг зөөврийн компьютер, GPS суурьтай хяналтын системээр хангах, үндсэн сүлжээний мэдээллийн логистикийн тоног төхөөрөмжүүд суурилуулах, нийслэлийн 20 цэгт ухаалаг шуудангийн хайрцаг байршуулах зэрэг ажлыг дараагийн ээлжинд хийнэ. Энэ ажлуудыг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар гардан хариуцаж буй бөгөөд 12 дугаар сарын 1-ний дотор багтаан дуусгахаар зорьж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.




0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

shuudan 2013-10-30 103.9.90.227

Mongol shuudan gej humuusiin baraa, ilgeemjiig hulgaildag gazar baisan, odoo yasan bol.

Avatar

setgegdel orulach 2013-10-30 103.26.194.141

id id bas dahin id bathuu

Avatar

magic 2013-10-30 103.26.194.160

zuv zuv bathuugiin mongol hyundag uudun tataj baa tsarain.id id bas dahin id

Avatar

уншигч 2013-10-30 202.170.85.9

болж дээ, болж. ажил хийх тутам муулдаг бусад намынхан таг чимээгүй, бүтээх тутам муулсаар байгаад хоолой нь таг сөөсөн болтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж