Японы “Mizuho” банк якуза нартай холбогдлоо

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Японы “Mizuho” банк якуза нартай холбогдлоо

Японы
санхүүгийн үйлчилгээний агентлаг Mizuho банкинд шалгалт хийж якуза
нартай холбоотой байж магадгүй сэжим илрүүлжээ. Тус банкны өндөр албан
тушаалын менежерүүд хоёр сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг зээл
гэх нэрийдлээр гаргасан байж болзошгүй байна. Гэхдээ тус банкны дээд
албан тушаалтнуудыг сүрдүүлэн энэ их хэмжээний мөнгийг гаргуулсан байх
магадлал өндөр байгаа ажээ. Учир нь тус улсын якуза нар олон зуун жилийн
уламжлалтай бөгөөд хуульд захирагддаггүй хүчтэй бүлэглэлүүдийн нэг
билээ. Энэ хэрэг явдалтай холбоотойгоор Mizuho санхүүгийн корпорацийн
тэргүүн Такаши Цукамото албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгчээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж