Спортын сэтгүүлчдийн бүтээлийн уралдааныг дүгнэв | News.MN

Спортын сэтгүүлчдийн бүтээлийн уралдааныг дүгнэв

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Спортын сэтгүүлчдийн бүтээлийн уралдааныг дүгнэв

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Спортын бэлтгэлийн төв, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны удирдлагууд өнөөдөр хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар нар энэхүү санамж бичгийг үзэглэж, спорт, нийтийн биеийн тамирын мэдээллийг олон нийтэд хүргэх, спортын сэтгүүлчдийг мэргэшүүлэх зэрэг чиглэлд цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлов.

Мөн энэ үеэр Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Спортын бэлтгэлийн төв, Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос хамтран зохион байгуулсан “Биеийн тамир, спортын өнөө ба ирээдүй” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны дүнг гаргаж, өнөөдөр шагналыг гардуулсан юм.

Тэргүүн байр:

-“Таван цагариг” сонины сэтгүүлч Б.Өлзийтогтох “Амлалт нэхсэн асуулт буюу Улаанбаатарыг спортын хот болгох захиалга” нийтлэлээр;

Дэд байр:

-“Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Мөнхзул “Ордонгүй тамирчдаас олимпийн амжилт хүлээх хэрэггүй” нийтлэлээр;

-“Sport box” телевизийн сэтгүүлч Ч.Дөлгөөн “45 хоног” нэвтрүүлгээр;

Гуравдугаар байр:

-“Sport box” телевизийн сэтгүүлч Ж.Цэцэгмаа “Өглөөний сонин”-д нийтлүүлсэн “Спортын төв ордон сайдуудтай ярилцсан нь” нийтлэлээр;

-“NTV” телевизийн сэтгүүлч А.Түмэнбаяр “Майкл Жорданы зуны сургалт” нэвтрүүлгээр тус тус шалгарч, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харъяа Спортын бэлтгэлийн төвийн Батламж, мөнгөн шагналаар шагнагдлаа.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-30 202.180.218.5

Hudaldagdsan setguulchid hol yavahgui ee

Avatar

Зочин 2013-10-30 202.180.218.5

Naranbaatar ulsiin mongiig setguulchdiin amiig haah zorilgoor ashiglasand durgui hurch bn.

Avatar

Зочин 2013-10-30 202.180.218.5

Энэ Спортын бэлтгэлийн төвийн дарга Баяраагийн Наранбаатар гэдэг нөхөр сэтгүүлч нарыгаа яаж найрхаа мартаагүй бололтой. Нэг ёсондоо энэ шагналын мөнгө чинь бид бүхний татварын мөнгө шүү дээ. Авилга өгснөөс өөрцгүй. Тэд юу хийсэн гэж шагнал авч байгаа юм. Үг үсгийн алдаатай мэдээ хийнэ, дээр нь найруулга гэж авах юмгүй нохойн ***** гэсэн үг. Хэн хэнээсээ ичиж амьдар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж