Монголын санхүүгийн салбарын нийт активын 97 хувийг банкны сектор дангаараа бүрдүүлж буй бөгөөд 13 арилжааны банк үйл 1404 салбар нэгж, 14.2 мянган ажилтантайгаар ажиллаж байна. Банкуудын нийт харилцах данс эзэмшигчийн тоо 7.9 сая болж, нэг жилийн өмнөхөөс 0.7 саяар өссөн байна. Мөн нийт хадгаламж эзэмшигч 2.4 сая, зээлдэгч 684.5 мянгад хүрчээ.
Гэсэн хэдий боловч санхүүгийн салбарын амин судас болсон банкны үйл ажиллагааг чанаржуулах, иргэдэд дөхөм болгохын тулд хууль эрх зүйн орчин дутагдалтай байгаа тухай зарим эдийн засагчид хэлдэг. Тиймээс Хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны тухай хуулийн төслийг боловсруулсан ч эцсийн байдлаар бэлэн болохгүй байсаар нэлээн удлаа. Хэзээ батлагдах нь тодорхойгүй байна. Энэ хуулийг бүрэн боловсруулж, хэрэгжүүлж чадвал банкны барьцаанд хөдлөх хөрөнгийг хүндрэлтгүйгээр тооцдог болох хууль эрх зүйн орчин бий болох юм.
У.БОЛОР