Латвийн Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух барив

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Латвийн Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух барив

Монгол Улсаас БНЛатви Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинст энэ сарын 29-нд Итгэмжлэх жуух бичгээ барив.

Ерөнхийлөч А.Берзинс Монгол Улсын эдийн засгийн хөгжил, ардчилсан ололтын амжилтыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлээд, хоёр улсын хоорондын харилцааг өргөжүүлэх, ялангуяа бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа цохон тэмдэглэлээ

Мөн, Латви Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Пилговичс Элчин сайд А.Ганбаатарыг хүлээн авч уулзав.  Хоёр талын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс дээд өндөр түвшинд харилцан айлчлал хийх боломжийн талаар болон эдийн засаг, худалдаа, боловсрол, зам тээвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар талууд санал сoлилцлоо гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж