
Египетийн нийслэлд аравдугаар сарын 28-ны даваа гаригт исламистуудыг дэмжсэн оюутны цуглааны 17 хүнийг барин саатуулжээ. Эсэргүүцэгсдийг хөөн тараахын тулд арми, цагдаагийнхан нулимс асгаруулах хий хэрэглэв. Исламын ертөнцийн томоохонд тооцогдох "Аль-Азхар" их сургуулийн ойролцоо оюутнууд ба таксиний жолооч нарын хооронд мөргөлдөөн гарсан байна. Их сургуулийн ойролцоох гудамжны хөдөлгөөн зогссон ба эсэргүүцэгсэд мод, чулуу хэрэглэн ойр хавийн байр байшингийн цонхыг хагалан танхайрчээ.
"Аль-Азхар" их сургуулийн оюутнууд арваннэгдүгээр сарын 4-нд эхлэх Мохаммед Мурсийн шүүх хурлыг эсэргүүцсэн байв. Мурси ба түүний хамсаатнуудыг Ерөнхийлөгчийн ордны ойролцоо хийгдсэн 2012 оны эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчдыг хөнөөсөн хэрэгт буруутган шүүх юм.
Энэ лхагва гаригт шилжих шөнө “Эрх чөлөжө, шударга ёсны нам”-ын орлогч дарга Исам Арьяныг баривчилсан байна. Тэрээр “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний лидерүүдийн нэг юм.