Шар хантаазтан 18 хос хуримлалаа | News.MN

Шар хантаазтан 18 хос хуримлалаа

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Шар хантаазтан 18 хос хуримлалаа

Нийслэлийн 374 жилийн ойн өдрөөр хамгийн их баярласан хүмүүс бол “Шар хантаазтан”-ууд байлаа. Энэ өдөр зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч нийт 100 ажилтанд “Сүү” ХХК, Баянзүрх дүүргийн ТҮК-ийн 25 ажилтанд “Стимо” ХХК нэрийн бүтээгдэхүүнээ бэлэглэжээ. Гэрлэх ёслолын ордонд 9 дүүргийн ТҮК-ийн ажилтан 18 хос үнэ төлбөргүй хуримаа хийж, 18 шилдэг ажилтан гадаадад аялах эрхээр шагнуулсан байна. “Дархан нэхий” ХК-иас зам, талбайн  үйлчлэгч 400 хүнд ажлын бээлий, дүүрэг тус бүрээс сайн 1 хүнд нэхий дээл, өвлийн гутал бэлэглэв. Энэ нь өвлийн хүйтэнд даарч, зуны халуунд наршин нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгахын төлөө зүтгэдэг зам талбайн үйлчлэгч нарыг урмаар тэтгэсэн сайхан үйл боллоо. Мөн ээж аавын хайраар дутагдаж байгаа асрамжийн газрын хүүхдүүдэд “Алтан жолоо” группээс 20 сая төгрөгийн үнийн дүн бүхий хүүхдийн иж бүрэн тоглоом, “Макс хүнс” ХХК-иас Баянзүрх дүүргийн Амгалангийн Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын төвийн 20 хүүхдэд 500 мянган төгрөгийн хадгаламжийн дэвтрийг гардуулсан юм. Чингисийн талбай болон 9 дүүргийн төв талбайд  хямдралтай худалдаа үйлчилгээ гаргасан нь баяр ёслол, тэмдэглэлт өдөр болохоор бөх барилдаж, хурал цуглаан зохион байгуулдаг өмнөх жилүүдийн жишгийг өөрчлөн  иргэдээ баярлуулахаар хийсэн олон ажлуудын нэг нь болсон юм. Нийслэлийн өдрөөр хуримаа хийж, гал голомтоо бадраасан 18 хосдоо Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс Аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Г 2013-10-30 202.126.90.58

Тасганы овооны уулзвар нэг үеэ бодвол сайхан болж. Нөгөө " муу дээр муу, муухай дээр улцан" гэгчээр нэг асуудал байна. Эх нялхасын зүүн талын явган зорчигчийн зам үнэхээр өрөвдмөөр. Явган зорчигчийн зам өргөн нь1,5 м байна гэж нэг сонссон юм. Юун 1,5 зарим газраа 15 см ч хүрэхгүй. Хүүхэд эмэгтэйчүүд өглөө оройд их ч явах юм. Одоо хүйтрээд ирэхээр нөгөө муухай муу усаа тэр хавийнхан асгачихна. Иргэнээ дайруулж үхэхээс нь өмнө арга хэмжээ аваач ээ. Өглөө бүр нэг шар хантаазтай нөхөр цэвэрлэж байгаа харагдах юм. Шороо нь эргэж буцаад тэр нэг л биш ээ. Тэр замыг янзалсан компанитай хариуцлага тооц…

Avatar

BAYARMAA 2013-10-30 103.10.22.66

tegmeer dee. hamgiin hund ajil hiiged humuus hangaltgui tsalin avdag.

Avatar

aaa 2013-10-30 103.26.194.62

yu ch hiigeegui bj haa hamaagui bayraar shagnuuldag humuus icheesei. hamgiin hund huchir ajluudyg hiideg humuusd ugj bgaa n taalagdlaa. nudee olson arga hemjee bna.

Avatar

bayaraa 2013-10-30 182.160.5.5

manaihan odoo l bayaraa temdeglej surch baina.ingej l temdegleh heregtei.

Avatar

Zochin 2013-10-30 103.26.194.75

Bayar hurgei hosuuddaa. Unheer bayar hurgem saihan uil ajillagaa bolson bna. Buh shar hantaaztanguuddaa ajiliin undur amjilt husei.

Avatar

sh 2013-10-30 202.179.10.198

Ойрдийм сайхан мэдээ сонсоогүй юм байна. Шар хантаазтангуудад сайн сайханыг хүсье

Avatar

demjij baina 2013-10-30 202.179.20.147

gegeeleg medee baina saikhan baina IIM HUMUUSEE L DEMJIH HEREGTEI gol nugoo 76 luivarchin yaagaad chimeegui baina

Avatar

Зочин 2013-10-30 202.179.18.61

Saihan medee baina!

Avatar

zochin 2013-10-30 103.23.51.6

bolj bna shdee hurimlagch hosuuddaa az jargal husey

Avatar

Зочин 2013-10-30 112.72.13.71

xosuudda az jargal xvsey.

Avatar

Зочин 2013-10-30 112.72.13.71

xoox sxn medee bn

Avatar

Зочин 2013-10-30 103.26.194.53

sain uils delgereh boltugai! ugluu hamgiin turuund huiten noitniig hargalzalgui ajildaa garch bidnii tav tuhiig hangadag humuustee bayarlalaa>

Avatar

Зочин 2013-10-30 202.131.227.162

busad kompaniig ch gesen MGL chuud demjeed uguurui, amjilt husie,

Avatar

Зочин 2013-10-30 202.131.227.162

Yg hundee hurne gej uuniig l helne de, ene humuust ajliin amjiltiig husie, Mun Darhan nehiig MGL-chuud aaa baraag ni avch demjmeer baina shu

Avatar

AAK 2013-10-30 202.131.227.162

Eruusuu 100 taalagdaj baina Irgenshsen nigemd iim humuusiig demjij baih heregtei sh de mash ih bayarlalaaa

Avatar

Зочин 2013-10-30 202.131.233.187

Сайхан үйл бүтээжээ. Зөв хүмүүсээ баярлуулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж