“Этно Фэйшн” загварын шоу болно

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

“Этно Фэйшн” загварын шоу болно

Монголын хувцас загварын ертөнцөд нөлөө бүхий “Монгол костьюмс” төвөөс энэ жил тохиож буй 10 жилийн ойдоо зориулж, нүсэр шоу хийхээр бэлтгэж байна. “Этно Фэйшн” нэртэй шоу ирэх сарын 4-нд УДЭТ-т ганцхан удаа болох аж. Энэ үеэр “Монгол костьюмс” төсвөөс “Монгол хувцасны нууц товчоо” театрчилсан тоглолтоо толилуулах бөгөөд үүнд зориулж Хүннүгийн коллекциос гадна эртний улсуудын буюу Сяньби, Түрэг, Богд хаан, Дондогдулам хатан гэх зэрэг 12 коллекц буюу 150 хувцасны шинэ загварыг бүтээсэн байна. Хамгийн сонирхолтой нь эдгээр бүх коллекциудыг судалгааны материал ашиглан урлаж, дизайнерууд гоёмсог, уран хийцээ шингээж өгчээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж