Обама үнэхээр мэдээгүй гэж үү? | News.MN

Обама үнэхээр мэдээгүй гэж үү?

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Обама үнэхээр мэдээгүй гэж үү?

ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн утсыг сэм чагнаж байсныг мэдсэн даруйдаа Барак Обама болиулах тушаал өгсөн гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг (ҮАБА) мэдэгдэв. Харин шинжээчид үүнд эргэлзэж байна.

Германы  “Bild am Sonntag” сонин албан ёсны баримтад үндэслэн  Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлагийн (ҮАБА) тэргүүн Александр Хейг 2010 онд канцлер Меркелийн утсыг чагнаж байснаа АНУ-ын  ерөнхийлөгч Барак Обамад мэдээлсэн тухай бичжээ. ХБНГУ-ын Засгийн газрын тэргүүний тусгай хавтаст хэргийг Обама шаардсан гэнэ.  Харин үүнийг АНУ-ын Төрийн департамент ба ҮАБА албан ёсоор үгүйсгэж байна. Тэдний мэдэгдсэнээр зөвхөн энэ зун л Обама энэ тухай сонсоод тэр даруйдаа чагнах, тагнах ажиллагааг зогсоох үүрэг өгсөн аж. Одоо АНУ-ын ерөнхийлөгчид хүндхэн сонголт ирээд байна. Нэг бол тэрээр баримтад хэтэрхий хөнгөн хандлаа гэсэн шүүмлэл, буруутгал сонсох, үгүй бол тусгай албадаа хянаж чадахаа больсон гэдгээ хүлээн зөвшөөрөх л үлдэж байна. 

“Штази” маягийн арга барил

"Одоо олон нийтэд ил болсон энэ дуулиан намайг гайхашруулахгүй” хэмээн ҮАБА-т 18 жил ажиллаад, 2010 онд Trailblazer нэртэй кибер тагнуулын ажиллагааны материалыг хэвлэлд өгсөн  Томас Дрейк хэлжээ.

Хэзээ нэгэнтээ Дрейк тагнуулын онгоцноос хуучнаар Зүүн Германы удирдлагын утасныг яриаг тагнах ажиллагаанд оролцож иржээ. Тиймээс түүнд Меркелийн  гар утсыг чагнасан энэ хэрэг нь Зүүн Германы "штази" гэх тусгай албаны арга барилыг санагдуулж байгаа аж. Энэ нь олон улсын дипломат хэм хэмжээг ноцтой зөрчсөн хэрэг хэмээн Дрейк дүгнэв.

"ҮАБА нь АНУ-ын нууц Засгийн газар"

CBS  сувгаар ярьсан Washington Post сонины сурвалжлагч бөгөөд Уотергейтын  дуулианыг илчлэгч Боб Вудворт нууц албадын үйл ажиллагааг шинэчлэхийг шаардлаа.  АНУ-д  “нууц Засгийн газар” бий болжээ. Тэр нь хэмжээлшгүй эрх мэдэлтэй “автомат нислэгийн” дэглэмээр ажиллаж байна гэж тэр дүгнэв.

Ангела Меркель эгдүүцэж, Барак Обамад өөрийгөө зөвтгөх хэрэгтэй болоод байна.

Британийн нөлөө бүхий  The Guardian  сонины ажилтан асан, Эдвард Сноудений илчлэлт дээр  нягт хамтран ажиллаж байсан Гленн Гринвальд, бусад орнуудын иргэдийг өргөн цар хүрээтэй цахим хяналтад хамааруулсан нь терроризмтай тэмцэх явдалд хамаагүй зүйл хэмээн CNN телевизээр ярьсан байна. “Ангела Меркель  террорист юм уу? Испани, францын 60, 70 сая хүмүүс террористууд гэж үү?" хэмээн  Гринвальд  асуугаад өөрөө хариулахдаа, “Энэ зөвхөн аж үйлдвэрийн тагналт ба улс төрийн нөлөөний тухай яригдаж байгаа хэрэг” гэсэн байв.

"Обамагаас би хуучин машин ч худалдаж авахгүй"

Америк, Германы хэвлэлүүдээр энэ нөхцөл байдалд Обама хэр үнэнч вэ гэсэн маргаан газар авч байна. Өнгөрсөн долоо хоногт Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей  Карни хоёр орны лидерийн утсаар ярьсан ярианаас “АНУ нь эрхэм хатагтай канцлерийн яриаг чагнаагүй, чагнах ч үгүй” гэсэн Обамагийн үгийг иш татан мэдээлсэн байв. Гэхдээ Ангела Меркелийн яриаг чагнадаг байсан уу гэсэн хариултыг Карни өгөөгүй өнгөрсөн билээ.

Кибер тагнуулын нэг төв нь Берлин дэх АНУ-ын Элчин сайдын яамны дээвэр дээр байгаа гэж шинжээчид таамаглаж буй

Ангела Меркелийн цахим мөрдлөг хийж байсан тухай Барак Обама  мэдээгүй гэж олон нийтэд итгүүлэх оролдлогод шинжээчид итгэхгүй байгаа юм. АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Тагнуулын асуудал хариуцсан хорооны орлогч дарга асан Пит Хекстр ярихдаа ерөнхийлөгч нь нууц албаны ажлын журмыг тогтоож өгдөг гэсэн байна.

"ҮАБА ч, тагнуулын албад ч ерөнхийлөгчөөс тогтоож өгсөн хил хязгаарыг зөрчдөггүй” хэмээн Хекстр онцолсон байна. Тусгай албадын ажлын талаарх мэргэжилтэн герман шинжээч Эрих Шмидт-Энбом (Erich Schmidt-Eenboom) үүнтэй санал нийлж байна. “Тушаалыг Цагаан ордон өгч, ямар зорилго чиглэл барихыг АНУ-ын ерөнхийлөгч шийддэг. Тиймээс энэ дуулиан бол ҮАБА-ийнх биш Обамагийн дуулиан юм” хэмээн тэр хэлэв.

“Обамагаас би одоо хуучин машин хүртэл худалдан авахгүй” гэж хэлсэн Германы хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны төвийн дарга Герд Биллений (Gerd Billen) үгээс dpa агентлаг иш татан онцолсон байна.

Обама тусгай албадынхаа эрх үүргийг шинээр тодорхойлох эрмэлзэлтэй

Кибер тагналтын талаар АНУ-ын ерөнхийлөгч удтал ам нээгээгүй байв. Харин Америкийн ерөнхийлөгч “Fusion”  телевизид ярихдаа бүх тусгай албадын ажиллагааг шалгана гэлээ. “Үндэсний аюулгүй байдлын  салбарын ажиллагаа нь америкчуудын аюулгүй байдлыг нэн түрүүнд хангаж надад зөв шийдвэр гаргахад туслах үүрэгтэй. Тэдний олдог бүх мэдээллийн хэрэглэгч нь би юм” хэмээн тэр өгүүлжээ.

Тусгай албад өргөн цар хүрээг хамардаг, харин тэдний улс төрийн ажиллагааг миний аппарат тогтоож өгдөг. Тиймээс би одоо шалгахыг хүсч байна” хэмээн Обама онцлон хэлсэн байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-30 1.232.172.4

medeej chagnajil taaraa. medseer baij yum uzeegui yum shig ongontoood

Avatar

Covers 2013-10-30 117.241.8.126

1928 onii Dugtui hudaldana.Ehleh une $15.000 Mongolia and Canada Covers Centre

Avatar

Covers 2013-10-30 117.241.8.126

1928 onii Dugtui hudaldana.Ehleh une $15.000 Mongolia and Canada Covers Centre

Avatar

Covers 2013-10-30 117.241.8.126

1928 onii Dugtui hudaldana.Ehleh une $15.000 Mongolia and Canada Covers Centre

Avatar

Hehe 2013-10-30 76.218.69.21

Chagnah heregtei bol chagnana bizdee.

Avatar

Зочин 2013-10-30 78.51.69.138

naad orchuulga chini avah yum alga

Avatar

ЗОЧИН 2013-10-30 70.75.192.201

МЭДЭЭГЭЭ КРИЛЛ ҮСГЭЭР БИЧИЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ ТА БҮХЭН

Avatar

zochin 2013-10-30 103.26.194.156

yaj orchuulaa vee. yamar ch nairuulga alga. oilgoj unshih gej zovov

Avatar

Зочин 2013-10-30 92.224.179.213

oyutnuud n sandal deer orhison Bild soning neg n avaad garchiglaj bh-iig harchihaad bid nar seheeten ulsuud chi iim zindaanii yum unshdaggui biz dee gej bh-iig sonsson

Avatar

Зочин 2013-10-30 92.224.179.213

Myagmaraa germanii BILD sonin chini shar sonin. dood zindaanii sonin, nutsgen huuhnuudiin zurag ehnii nuuren deer bdag sonin. iim albanii yum bichvel ner hundtei odor esvel 7 honog tutmiin ner hundtei arai oor zindaanii yumnaas harj bichij bai.

Avatar

Зочин 2013-10-30 103.26.194.105

Орос нууцаа хадгалаад Америк алдаад хохирч бна л даа

Avatar

gaitai yum 2013-10-30 103.11.193.154

ulig bolson sedewee boli

Avatar

g 2013-10-30 103.11.193.154

odoo naad ulig bolson sedewee hayach hangalttai l garlaa shdee

Avatar

odoo naad ulig bolson sedewee hayach hangalttai l 2013-10-30 103.11.193.154

odoo naad ulig bolson sedewee hayach hangalttai l garlaa shdee

Avatar

degi 2013-10-30 103.11.193.154

odoo naad ulig bolson sedewee hayach hangalttai l garlaa shdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж