Та өдрийн турш гадуур явахдаа сонирхож харсан бүхнээ бичиж орой нь хамгийн их таалагдсан зүйлсээ дахин харахыг хүсч байна уу?
Тийм бол Японы “Keio” их сургуулийн эрдэмтэдийн баг “Neurocam” нэртэй нэгэн сонирхолтой төслийг эхлүүлээд байна.
Уг төсөл нь ухаалаг гар утсыг ашиглан таны харж байгаа зүйлсийг бичих ба тархины долгионыг хянаснаар уг зүйл танд хэдий хэр таалагдаж байгааг тодорхойлж, 0-100 оноо өгч хадгална.
Ингэснээр та юу харж, юу сонирхсоноо буцаан үзэх боломжтой болох аж.
Т.БИЛГҮҮН




