Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Сүлжмэл ХХК-ийн урд авто зам дээр нэг авто машин гэрлийн шон мөргөж, хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар өчигдөр 23 цагийн үед Шуурхай бүлэг 105-д иржээ. Уг дуудлагын дагуу очиход ДАР 24-51 улсын дугаартай “Аксент” загварын авто машин гэрлийн шон мөргөсний улмаас 26 настай, эмэгтэй О кабинд хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн байна.
Б.Анхаа