“Өвөрхангайн асуудал дуусаагүй” гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

“Өвөрхангайн асуудал дуусаагүй” гэв

Өнгөрсөн УИХ-ын сон­гуульд Өвөрхангай аймагт өрсөлдөж СЕХ-ны шийд­вэрээр өвдөг шороодсон МАН-ын их хурлын гишүүн С.Чинзориг заргалдсаар яв­на. Тэрбээр нэгэн хэвлэлд “Миний хувьд Өвөрхангайн асуудал дуусаагүй. Өвөр­хангай аймгийн иргэд энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасан байгаа” гэсэн юм. Түүний хувьд өөрийгөө Өвөрхангай аймагт ялалт байгуулсан боловч шүүх засаглалын буруутай үйл ажиллагаанаас болж ялагдал хүлээчихээд байна хэмээн үзэж байгаа би­лээ. Харин Үндсэн хуулийн Цэц Өвөрхангайчуудын өргөд­лийг хэрхэн шийдвэрлэх нь одоогийн байдлаар тодор­хойгүй байна.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж