
Өнгөрсөн УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт өрсөлдөж СЕХ-ны шийдвэрээр өвдөг шороодсон МАН-ын их хурлын гишүүн С.Чинзориг заргалдсаар явна. Тэрбээр нэгэн хэвлэлд “Миний хувьд Өвөрхангайн асуудал дуусаагүй. Өвөрхангай аймгийн иргэд энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасан байгаа” гэсэн юм. Түүний хувьд өөрийгөө Өвөрхангай аймагт ялалт байгуулсан боловч шүүх засаглалын буруутай үйл ажиллагаанаас болж ялагдал хүлээчихээд байна хэмээн үзэж байгаа билээ. Харин Үндсэн хуулийн Цэц Өвөрхангайчуудын өргөдлийг хэрхэн шийдвэрлэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин