Байтынхан Азийн АШТ-нд оролцож байна | News.MN

Байтынхан Азийн АШТ-нд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Байтынхан Азийн АШТ-нд оролцож байна

Хоёр жил тутамд болдог байт харвааны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болон Залуучуудын олимпийн эрх олгох тэмцээн өчигдөр /10.29/ Тайваны Тайпей хотноо эхэллээ. Ирэх сарын 2-н хүртэл үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас 15 тамирчин (насанд хүрэгчдийн 12, залуучуудын 3), үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Нарантуяа, дасгалжуулагч Ю.Ганзориг, Р.Жамьянгомбо нарын удирдлагад оролцож буй. Дасгалжуулагч Р.Жамьянгомбын хувьд компаунд төрөлд оролцох аж. Мөн Энхбатын Саруул тивийн аварга шалгаруулах тэмцээнийг урилгаар шүүж байгаа бөгөөд тэрбээр Улаанбаатар хотноо болсон Asian Grand Prix тэмцээнд шүүгчээр ажиллаж байсан.

Тэмцээнд Ази болон дэлхийд хүчтэй өрсөлддөг БНСУ, БНХАУ, Япон, Тайланд, Энэтхэг зэрэг 16 улсын шилдэг тамирчид оролцож буй.

Монгол улсын шигшээ багт ОУХМ Б.Урантунгалаг, ОУХМ А.Энхтуяа, ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Г.Ган-Эрдэнэ зэрэг шилдэг тамирчид багтаж байна.

Насанд хүрэгчид болон залуучуудын шигшээ баг Тайваньд өрсөлдөж байгаа бол пара байтын тамирчид Тайланд улсыг зориод байна. Тайландын Бангконг хотноо ирэх сарын 1-7-ны өдрүүдэд пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Монголын эмэгтэй багт спортын мастер Б.Жавзмаа (“Лондон-2012″ паралимпийн IV байр), спортын мастер Б.Оюун-Эрдэнэ, эрэгтэй багт гавьяат тамирчин, ОУХМ Д.Баатаржав, спортын дэд мастер А.Анхбаяр нар багтсан байна. Багийн ахлагчаар Монголын байт харвааны холбооны менежер Б.Цэцгээ ажиллаж буй.







Энхбатын Саруул тивийн аварга шалгаруулах тэмцээнийг шүүж байна.

Тэмцээний хуваарийн дагуу насанд хүрэгчдийн болон залуучуудын хувийн харваа өчигдөр эхэлсэн бөгөөд эцсийн дүн хараахан гараагүй байна. Тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэх болно. Тэмцээний фотог ЭНД-ээс үзнэ үү.

Ч.БОЛ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-30 202.179.23.45

за оноо мэргэн байг амжилт

Avatar

Зочин 2013-10-30 202.72.243.135

Байтынхан гэдэг казах нөхөр л бужигнуулж байгаа юм байна даа гэж бодлоошт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж