“Хөлтрөг” киноны нээлтийн тов гарлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

“Хөлтрөг” киноны нээлтийн тов гарлаа

Хүмүүний үйлийн үрийн тухай өгүүлэх “Хөлтрөг” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж буй. Энэхүү уран бүтээлийг УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ найруулан бүтээсэн юм. Киноны үйл явдал ердөө 24 цагийн турш үргэлжлэх бөгөөд сэтгэхүйн драм жанрын кино ажээ.

“SB picture”, “Lodic Film”-ийн хамтарсан бүтээл “Хөлтрөг” кино нь С.Болд-Эрдэнийн найруулсан анхны кино гэдгээрээ онцлогтой. Харин кино зохиолыг түүний эгч С.Болормаа бичжээ. Тэрбээр өмнө нь “Орхидос” киноны зохиолыг бичсэн гэдгээр кино сонирхогчид андахгүй.

“Хөлтрөг” киноны бусад уран бүтээлчдийн тухайд ерөнхий зураглаачаар Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор Б.Эрдэнэбат, “Алтан ураг” хамтлагийн гишүүн, Т.Түмэнхүү, зургийн даргаар Н.Батбилэг нар ажиллажээ.

“Хөлтрөг” киноны гол дүр Даваагийн дүрд Н.Ялалт, Замилангийн дүрд жүжигчин О.Долгор тоглож, дүрүүдэд Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Р.Баттогтох, О.Мөнхсоёл, С.Болормаа, Н.Ирмүүн, Б.Бат-Эрдэнэ нар тоглож, киноны дууг “Татар” хамтлагийн дуучин О.Заяа, “Франксеал” хамтлагтай хамтран дуулсан юм.

“Хөлтрөг” уран сайхны киноны нээлт арваннэгдүгээр сарын 8-нд “Тэнгис” кино театрт болох аж.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж