Нүүрээ будаагүй Барби

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Охидын хамгийн хайртай тоглоом барби хүүхэлдэйг хэтэрхий төгс гэж шүүмжлэл гарах болсон билээ. Тэгш сайхан урт хөл, тормогор алаг нүд, гоолиг туранхай биетэй барбиг заримдаа эрчүүд ч шохоорхох нь их байдаг шүү дээ. Тиймдээ ч хэтэрхий төгс барбигаар тоглож өссөн охид өөрийгөө голж, бие, галбираа өөрчлөх сэдлийг өгдөг байж болох талтай. Үүнтэй холбоотойгоор зарим тоглоом үйлдвэрлэгчид жирийн өсвөр насны охид шиг бие, нүүр царайтай барби үйлдэрдэж гаргаж байсан. Тэгвэл хэн нэгэн нь барбиг нүүрээ будаагүй бол ямар харагдахыг харуулсан сонирхолтой зурагнуудыг “Reddit”-т оруулж шуугиан тарьжээ. Эдгээр зургуудад нүүр будалттай барбиг, будаггүй байдалтай нь харьцуулсан байна.




Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж