Брюссель Белорусьт тавьсан хоригоо сунгав

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Брюссель Белорусьт тавьсан хоригоо сунгав

Белорусь өнөөг хүртэл улс төрийн хоригдлуудаа суллаагүй, мөн хүний эрхийн салбар, хуулийг дээдлэх, ардчилсан заримд нааштай өөрчлөлт харагдахгүй байна хэмээн Европын холбоо дүгнэв. Тэгээд ч Минскийн эсрэг авсан хоригоо Брюссель дахин нэг жилээр сунгалаа.

Белорусийн ерөнхийлөгч Александр Лукашенко

Белорусьт авсан хориг арга хэмжээгээ 2014 оны аравдугаар сарын 31 хүртэл сунгасан тухайгаа ЕХ-ны сайтад энэ сарын 29-нд өгүүлсэн байна. “Белорусь өнөөг хүртэл улс төрийн хоригдлуудаа суллаагүй, мөн хүний эрхийн салбар, хуулийг дээдлэх, ардчилсан заримд нааштай өөрчлөлт харагдахгүй байна” хэмээн уг мэдэгдэлд өгүүлжээ.

Баримтад өгүүлснээр, ЕХ-ны нутаг дэвсгэрт орох нь хориотой, тэнд санхүүгийн хөрөнгө нь битүүмжлэгдэх хүмүүсийн жагсаалтад 232 хүний нэр бичигджээ. Хориг арга хэмжээ Белорусийн 25 үйлдвэрт хүчин төгөлдөр үйлчилж байна. Хориг арга хэмжээнд хамрагдах хувь хүмүүс болон хуулийн этгээдийн жагсаалтыг ЕХ-ны албан ёснй сэтгүүлд аравдугаар сарын 30-нд нийтлэн гаргаж байна.

Хориг арга хэмжээг сунгасан ч гэсэн улс төрийн шүүмжлэлтэй харилцан ажиллагааг Минсктэй барьж байх болно хэмээн Брюссель мэдэгдлээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж