Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутагт Баягтайн ам гэдэг газарт энэ сарын 12-ны өдрийн 17:00 цагийн орчимд 43 настай Ц малаа туугаад Булган голыг гаталж байгаад сураггүй болжээ. Тиймээс тус сумаас таван албан хаагч нэг автомашинтай 20:00 цагт, аймгийн Онцгой байдлын хэлтсээс найман албан хаагч нэг автомашинтай завь, усны аврах хэрэгсэлтэй очсон аж. Аймгийн төвөөс Булган сум ортол 380 км, сумаас цааш 20 км зам бартаа саад ихтэй гэнэ. Өнөөдрөөс эрэн хайх ажиллагаа эхэлсэн байна.
Б.Анхаа
Б.Анхаа