Монгол иргэдийг суллана

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Монгол иргэдийг суллана

Бүгд найрамдах Чех улсын Валдице болон Винаржице хотын хорих газарт ял эдэлж буй Монгол иргэдийг суллахаар болжээ. Тодруулбал, иргэн Х, Э нарыг ялын хугацааны тодорхой хэсгийг эдэлсний дараа хугацаанаас өмнө суллах эсэхийг хэлэлцсэн шүүх хурал энэ сарын 17, 25-ны өдрүүдэд болсон байна.Уг шүүх хуралд Прага дахь манай улсын Элчин сайдын яам анхаарал тавьж, төлөөлөгч биечлэн оролцуулсан аж. Мөн улсынхаа хоёр иргэнийг үлдэх ялаас чөлөөлөгдсөн тохиолдолд нутаг буцаах баталгаа гаргасны үр дүнд Монгол иргэдийг хугацаанаас нь өмнө суллах шийдвэрийг БНЧУ-ын шүүхүүдээс гаргасан талаар Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж