МАН-ын Их хурал эхлээгүй байна

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

МАН-ын Их хурал эхлээгүй байна

МАН-ын Их хурлын өнөөдрийн хуралдаан 14.00 цагт Соёлын төв өргөөнд эхлүүлэхээр товлосон ч одоогоор эхлээгүй байна. Их хурлын гишүүд цуглаж буй бөгөөд ирц бүрдмэгц хурлыг эхлүүлэх ажээ.

Хурал Бага хурлын гишүүд сонгох асуудлаар эхлэх юм байна. Бага хурал 310 гишүүнтэй байхаар Их хурлаас шийдвэр гаргаад байгаа билээ. Үүний дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга буюу генсекийг сонгох аж. Генсекийг намын дарга нэр дэвшүүлэх бөгөөд албан бусаар “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат, Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан, Байгаль, орчин аялал жуулчлалын сайд асан Д.Цогтбаатар нар өрсөлдөхөөр яригдаж байгаа юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж