Ойн бэлэг онцгүй байлаа | News.MN

Ойн бэлэг онцгүй байлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Задгай худалдааны зад хямдралын үеэр Чингисийн талбай Эрээний зах шиг болчихсон. Энд ч мах, тэнд ч оймс, тэрүүхэн цаана нь гутал, хувцас, чихэр боов. Нийслэлийн өдрөөр дарга нар биш иргэд баярлана хэмээн эртнээс рекламдсан болохоор аравдугаар сарын 29-нд зад хямдралтай үнээр хүссэн бүхнээ худалдан авна гэж итгэсэн иргэд түрийвчин дэх хэдээ сэгсрэхээр төв талбайг зорьж ирсэн нь лавтай. Хөгшин хөвөө хүүхэд шуухад цөөнгүй байсан. Оройн намрын хүйтэнд хөлдүү маханд дугаарлаад зогсч байгаа хөгшчүүдийг харахад үнэндээ өрөвдөлтэй санагдсан шүү.  Тэр холоос зорьсон ажил нь бүтэмжтэй, авсан бараандаа сэтгэл хангалуун бол бас ч яая гэхэв.

Гэхдээ тэндээс хүссэн үнээрээ бараагаа авч, зорьж ирсэн зорилгоо биелүүлсэн нь хэд  байгаа бол. Өчигдрөөс хойш энэ бодол толгойноос салсангүй. Зарж байгаа бараа, хэлж байгаа үнийг нь сонсоод зад хямдрал нь хаана байна  гэж бухимдсан хүн олон таарсан.

Монголчууд хямдрал зарлах дуртай. Хаа сайгүй л өдөр болгон хямдрал зарласан дэлгүүр хоршоог  телевизээр залхтал рекламддаг. Яваад очихоор нөгөө бараа нь хямдрах нь битгий хэл харин ч зарим нь өсчихсөн байдаг нь худлаа биш.  Нэгэн танилд маань тохиолдсон зүйлийг хэлэхэд хямдрал зарласан цахилгаан барааны дэлгүүрээс 800 мянган төгрөгөөр зурагт авч л дээ. Дараа нь ахиад бараа худалдаж авахаар нөгөө дэлгүүртээ орсон чинь хямдралтай гээд зарж байсан үнээсээ хямдхан байсан гэсэн.  Ийм л хямдралууд Монгол цөөнгүй байдаг. Их хотын ойн өдрийнх ч ялгаагүй.

Ганц нэг дэлгүүрүүдийн асуудал ч бүр дүүрчээ гэхэд нийслэлийнхээ ойн баяраар нийслэлчүүддээ бэлэг барихаар шийдсэн компаниуд нэг л бишээ. Зарим нь бүр арай ч дээ гэмээр  дэндүү санагдсан. Гадуур 5000 төгрөгийн үнэтэй зарагддаг тэмээний ноосон  оймс  тэр үнээрээ зарагдаж байх жишээтэй.  Хэрэвзээ нийслэлийг нэг хүндэт иргэн гэж үзвэл түүний төрсөн өдрийн “парти”-д ирсэн гийчид нь хулхи бэлэгтэй ирсэн гэж энгийнээр тайлбарлаж болно. Угаасаа л иймэрхүү дүрх төрхтэй харагдсан юм чинь.

Талбайн голд бөөн бужигнаан, бөөн хэрүүл. Юу болоод байна вэ гэтэл  иргэд  хямдралтай маханд дээр “алалдаж” байгаа нь тэр юмсанж. Далай ч гэж дээ, шалбааг биз дээ гэгчээр мах гэхэд хэцүүхэн л  “зовлого” зарж байна лээ.  Хүрэнтэж, харлаад, шим шүүсгүй болчихсон махны төлөө “алалдаж” байгаа  иргэд Монголд амьдрал ямар байгааг илүү дутуу тайлбаргүйгээр харуулсан явдал болсон доо. Угтаа бол ийм мах зарж байгаа “Мах марткет”, “"Саян-Уул”-ынханд уур хүрмээр ч юм шиг. Энгийн иргэд гэхээрээ юу ч хамаагүй идэж, “зулгааж” болдог хүмүүс гэж бодоогүй  байлтай. Хоосон хэтэвчтэй очсон ч хонины махтайгаа буцна гээд сурталчлаад байсан нь яав аа. Яагаад иргэдээ залилчихав аа. Жилдээ ганц удаа тохиодог, ганц удаа /бас анхных/ болж байгаа нийслэлийнхээ ойд зориулсан зад хямдрал дээр зарагдахгүй  махаа шахах ч гэж дээ.  Хаяхад хэцүү хайран санагдсан юм бол “агуулах  чөлөөлөх худалдаа” гээд ил шулуухан хэлчихсэн бол иргэдэд ч шударга шүү дээ. Өнжсөн махаа өвгөчүүл, эмгэчүүдэд зарахдаа өвдөх сэтгэл байсангүй юу, махны ченжүүд ээ.  Харлаж, хатаад хамаг шүүсээ алдчихсан махаа тэгээд шинэ гэж тайлбарлаж байгааг нь хараад бүр харамссан. Үүнийг цэвэрхэн залилан гэж дүгнэхгүй юм бол өөр юу гэж ойлгомоор юм, бүү мэд.

Ард түмэн шинэ мах, шимтэй мах иддэггүй гэж тэдэнд хэн хэлсэн юм. Хэрэвзээ дарга нарт зориулсан арга хэмжээ байсан бол өөх алагласан, өнгө зүс сайтайгаас нь шилж авчраад бараг үнэгүй ч өгчихөж чадах хүмүүс шүү дээ, манай компаниуд. Хажууханд нь “Дэвшил трейд”-ийнхэн ногоогоо зарж байна. Улаан өнгөтэй нь дууссан гэсэн үү, худалдагч урдаас шал ногоон улаан лооль харуулдаг байгаа. Болоогүй лоолио борлуулах цэг гэж эндүүүрсэн бололтой, “Дэвшил трейд”.

Дарханы нэхий л гэнэ. Загвар нь хуучирсан хэдэн дээлнүүд. “Говь”-ийнхон бараагаа 60 хувиар хямдруулна гэсэн хаана байна. Хайгаад ч тэр хямдралыг нь олсонгүй. Худалдагч нь худлаа хэлээгүй бол  “Говь”-иос гоё бараа  олоогүй. “Монел”-ийнхэн  гэхэд цахилгаан бараагаа 3-7 мянган төгрөгөөр хямдруулж. Энэ хямдрал иргэдийн автобус, унааны мөнгө  шүү дээ. Гурван мянган төгрөг зад хямралд тооцогдох уу.  Гутармаар ч юм шиг, иргэд биднийг энэ компаниуд юу гэж бодсон юм болоо.

Ийм л зад хямдрал их хотын ойн баяраар өрнөлөө.  Цаг заваа үрсэн иргэд сэтгэл дундуурхан. Санаачилсан арга хэмжээндээ хотынхон харин ямар сэтгэгдэлтэй байгаа бол доо гэж…. Эцэст нь ганц үгээр тодорхойлбол, ойн баярын бэлэг онцгүй байлаа.

Ж.НЯМСҮРЭН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-30 202.131.226.243

энэ сэтгүүлч бол гутранги үзэлтэн байна, хуучныхаараа тэмдэглэх байсан юм болуу, бөх барилдуулаад л

Avatar

news.mn site 2013-10-30 147.32.96.219

news.mn site neg hudlaa bachka nuudiin bichsen ymiig nadaa nadaa geed l avaad medee gej garchiglaad tavichdag ym bna

Avatar

Setguulch ch gejdee 2013-10-30 103.26.194.6

Odoogiin setguulch nertei nuhduud yumiig dandaa har talaas ni muuchilj goochilj bichih yum. Uul ni ymarch muu yumiig zuv untsuguus ni haraad evteihen bichij bval niigemiin setgel zui dagaal shaal uur bolnodoo.

Avatar

Setguulch ch gejdee 2013-10-30 103.26.194.40

Odoogiin setguulch nertei nuhduud yumiig dandaa har talaas ni muuchilj goochilj bichih yum. Uul ni ymarch muu yumiig zuv untsuguus ni haraad evteihen bichij bval niigemiin setgel zui dagaal shaal uur bolnodoo.

Avatar

Зочин 2013-10-30 103.26.194.147

үнэгүй юм авах бэлэнчлэх сэтгэлтэй, ядуугаа бусдаас болсон гэж бодож явдаг. тооны хичээлд муу долоо хоног нэг хоёр хорсол бичдэг сэтгүүлч нэртэй хүмүүс /залуус/ сонин, ТВ- ээ үзэгч уншигчгүй болгож байна. бэлэн жишээ бол шар сонин бараг бүрэн дампуурсан. анзаарч харвал их сөрөг талд гарч муулсан сонин сэтгүүл ТВ өөрсдөө их мууддаг юм байна. оройдоо хүний муу үзэж сонсоод сайхан нойр нь хүрдэг хүн хэд байгаа бол

Avatar

эрдэнэ 2013-10-30 103.26.194.15

бичиж муулдаг нь нэг чадваргүй сэтгүүлч, хийж бүтээдэг ,бүтээлийг дэмждэг нь олон байх болтугай

Avatar

Зочин 2013-10-30 103.26.194.133

hahaha hoshin shog

Avatar

xotiin irgn 2013-10-30 182.160.10.101

zaaa xvn um xiix gej l exlej l bnsh dee BIE BIENDEE yram xairlii CHADWARGVI setgvvlch NYAMSVREEN saixan umnii EXLEL shvv oodrog nvdeer neg sain orchnoo XAR

Avatar

Boldoo 2013-10-30 103.26.194.61

Setgulch hun bj zuger l harsana bodogdsono bichij bolohguishd ugasa unetei bg yumig chamd unegui uguh yostoi bsan yumu uchnun ajil bolgoj oroltsod neg ch gsen hund uildwerin uner ugi gd uilchilj bsan humusig huitend demi yum hisen gehge yu chi huchin muudsan baraaga zarjisan iig ni harsan yumu zugerl uzemjere bichihin bolimoor yum

Avatar

Ajaa taij 2013-10-30 49.0.143.208

Unegui uym gej xaach baixgui gexdee MONGOLoos busad orond une chanar 2ni toxirch baidag uym.Ene xeden xeden xunsnii manalai uildver geed uursdiiguu uxuurduud baidag Bas deer ni top100ch biluu xugiin xeden ter bumtanguud mini ard tumnii zovlongoor zoolj xanaj tsadax boloogui uy.

Avatar

Саран 2013-10-30 103.9.90.194

Дандаа бие биенээсээ өө хайхаа болимоор юм. Юм хийх гэсэн санаачлагыг дэмжиж урам хайрлаач гэж хүсэж байна. Энд оролцсон аж ахуйн нэгжүүд харин төрөө хүндэлж нэг өдөр ч гэсэн буян олигтойхон хийх байсан юм шигээ. Төр нь нийгмийн хариуцлагаа эрхэмлэдэг аж ахуйн нэгжийн бизнесийн нэр хүндийг өргөх ажил зохиовол дараа дараагийн ийм арга хэмжээнд идэвхитэй оролцох аж ахуйн нэгжүүд олширно шүү

Avatar

Энхээ 2013-10-30 1.25.89.52

Өдөр болгон паридаад байвал өгөх бэлгэ нь хүртэл муухан байна биз дээ. Дандаа хүний юмыг нэг бол хямд нэг бол үнэгүй авсаар байгаад сурчихсан хүмүүс давархаа болимоор юм. Энэ хотын удирдлага нараас хямд бараа биш өндөр цалинтай ажил , өндөр орлоготой бизнес хийх орчин зэрэг арай биелэгдэх зүйл хүссэн нь дээр биш үү.

Avatar

Зочин 2013-10-30 103.26.194.11

Нямсурэн чи битгий х**!!!! Чамд таалагдахгуй байхад бусдад нь таалагдсан байна лээ!!!

Avatar

Зочин 2013-10-30 202.131.233.187

unegui yum gej baidag yumuu odoo tsag

Avatar

Зочин 2013-10-30 124.158.79.4

uul dargiin uul met hyamdral ard tumnee mun ih huurah yum daa

Avatar

zochin 2013-10-30 182.160.34.34

NOMIN Standart-d une ogt hodloogui. Manaid hamaagui gesn peedger hudaldagchid duuren

Avatar

зочин 2013-10-30 202.126.89.160

Угаасаа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн аргаа санаад байх юм аа Энэ Үүл дарга. Өараагаа хямдруулаад зарлаа гэхэд хүлээсэн алдагплыг нь хэн төлөх вэ дээ. Аль ч улс оронд шинэ загварын барааг хэзээ хямдруулж байсан юм? худлаа шоунд итгэсэн жирийн иргэд бид хөөрхий юм даа. Дараа нь манай Бат-Үүл дарга сайхан юм санаачлаад гээд яринаа.

Avatar

xax 2013-10-30 202.21.96.90

нямсүрээээн үнэ хямдараад ч чамд таалагдахгүй байна уу – ардын намыханд таалагдсангүй юуу – тэрийгээ тодруулж бичил дээ

Avatar

zochin 2013-10-30 202.179.23.196

er ni tegeed anhnaasaa hyamdral zarlah uil ajillagaa ni nudee olsongui gej bodoj bna. 8000 tugrugnii unetei savhin beeliig hedeer hyamdruulah ium be. aris usniih ni une usuud baidag huruu humsaa huihalj bgaa heden jijig uildverlechdee hyamdruul geej baidag ni buruu sh dee.ternees importoor oruulj irj bgaa baraagee hed dahin usguud tavichihaj bgaa hudaldaachid unee hyamdruulbal uur baihsan.basl bodoh asuudal shuu.

Avatar

aa 2013-10-30 103.26.194.25

Shou bailaa.jishee ni narantuul2t mah zarna geegui gh shig suuldee gantshan talbai deer zarna gsn geed ulaan heruul.tuv talbai deeree nah nogoo zardag tiim teneg argaa ydsan jm bhuu.estoi unaanii mongnii zuruu.ajigkaj bhnee humuusiig doromjilchihiimaa

Avatar

Зочин 2013-10-30 180.235.165.7

Бат-Үүл дарга аа бодоорой. Сайны хажуугаар саар болсон байна шүү. Цаашдын ажилдаа улам нарийн бодож тусгаарай. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2013-10-30 49.0.159.47

ҮТ музейд нээгдсэн үзэсгэлэн ч хэт хялбарчилсан залуу үеийнхэн ороод товчхон ч гэлээ тов хийсэн ойлголт өхөөргүй зохион байгуулагдсан байна билээ

Avatar

zochin 2013-10-30 202.55.190.6

Yum bolgoniig shuumjleh, harluulah gedeg mongol setgelgeeneesee hezee salna aa. Mongold anh udaa bolj baigaa gedeg utgaar ni naashtai huleen avch boldoggu yum uu? Medeej hereg tsaashid jil bur hamrah huree, hyamdraliin huvi ni ulam l iluu bolj taaraa sh dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж