Домогт одууд ядуурлын эсрэг нэгдэхийг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Домогт одууд ядуурлын эсрэг нэгдэхийг уриаллаа

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ нээлтийн үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн элч төлөөлөгчид болох Дидье Ив Дрогба, Зинадин Зидан нарын дэлхийн олон нийтийг ядуурлын эсрэг “багт” нэгдэн, Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэх, бэрхшээлийг даван туулах үйлс хэрэгт оролцохыг уриаллаа. Ядуурлын эсрэг ТВ-ийн нийгмийн сурталчилгааны нээлтийн үеэр Челси багийн довтлогч, Кот де Вуарын үндэсний багийн ахлагч Дрогба “Ядуурлын эсрэг тэмцэх үйлсэд гаднаас үзэгч, ажиглагч гэж байх ёсгүй. Дэлхий дэрэх сая сая ядуу хүмүүсийн амьдралыг сайжруулахад бүгд нэгдэх хэрэгтэй байна ” хэмээн уриаллаа.

Дэлхийн олон улсын түвшинд зөвшилцөж шийдсэн ядуурал, өлсгөлөн, эхийн болон хүүхдийн эндэгдэл, өвчлөлийг бууруулах, жендэрийн тэгш бус байдал, ижил хүртээмжтэй бус нөхцлийг устгах зорилго бүхий Мянганы Хөгжлийн Зорилтуудад хүрэх хүчин чармайлтыг эрчимжүүлэх зорилгоор Англи, Франц хос хэл дээрх энэхүү нийгмийн сурталчилгааг Өмнөд Африк дахь хөлбөмбөгийн тэмцээний үеэр танилцуулж байна.

“Дэлхийн хөл бөмбөгийн тэмцээн нь дэлхийн даяар хүн төрөлхтөнд тэдний үндэсний шигшээ багуудыг хамтдаа дэмжихэд хүргэдэг бөгөөд бид ядуурал болон өлсгөлөнг таслан зогсооход ч нэгэн адил хамтдаа оролцох хэрэгтэй. 2015 онд хүрэх Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж амлалтаа биелүүлэхэд бидэнд хэдхэн жил үлдсэн байна. Тиймээс бидэнд өөрчлөлт хийх цаг үе одоо тулгарч байна” хэмээн Францын үндэсний шигшээ багийн ахлагч асан Зидан уриалж байна.

Д.Цэцэн
Зидан болон Дрогба нарын оролцсон энэхүү нийгмийн видео сурталчилгааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хөл бөмбөгийн шинэ вэбсайт www.kickoutpoverty.org –аас хүн бүр үзэж ядуурлын эсрэг тэмцэлд нэгдэх боломжтой. Энэ видео сурталчилгааг АНУ-ын Сиэтл дэх August Island Pictures-ийн Марк Титус /Mark Titus/-ын санаа зохиолоор боловсруулж Женев дэх August Island Pictures, Freestudio студид бүтээсэн бөгөөд Дэлхийн хөл бөмбөгийн тэмцээний албан ёсны түнш Сони Корпораци /Sony Corporation/ тэмцээний үеэр нэвтрүүлэхэд дэмжиж байгаа билээ.

Ядуурлын эсрэг тэмцэлд олон нийтийг нэгтгэх вэбсайтыг ажиллуулахад Нью-Йорк дахь HUGE дижитал агентлаг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч байна. Бусад дэмжигч түншүүдийг дурдвал АНУ-ын хөл бөмбөгийн үндсэн лиг /Major League Soccer USA/, Сиэтлийн Саундерс Хөлбөмбөгийн Клуб / Seattle Sounders Football Club/ болон Нэгдсэн үндэстний сан /UN Foundation/ орж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс дараахь хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийлж байна. Bad Animals, Blue Goose Productions, Colehour + Cohen, Hotel Intercontinental Geneva, Hotel du Golf Sonnenmoser, Jason Brown Worldwide, Lenz Erwin Design, Light Press, PegLeg Pictures, Pump Audio, болон Red Jet Films.

Уг видео сурталчилгааны Араб, Англи, Франц, Испани хэл дээрх хувилбарыг www.undp.org/broadcast сайтаас татаж авах боломжтой ба МХЗ-ын талаарх мэдээллийгавахад www.kickoutpoverty.org, www.undp.org/mdg сайтуудаар зочилно уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг авах :

New York: Sandra Macharia, Tel.: +1 212 906 5377, sandra.macharia@undp.org
Geneva: Aziyadé Poltier-Mutal, Tel.: + 41 79 349 16 10, aziyade.poltier@undp.org
Улаанбаатар: П. Жаргалсайхан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Утас: 976-1-327585 /195, 99135393, jargalsaikhan.purevdorj@undp.org
*** *** ***
НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр нь өөрчлөлт шинэчлэлтийг хөхүүлэн
дэмжиж, хүн төрөлхтний сайн сайхны тусын тулд улс орнуудыг мэдлэг, туршлага, эх үүсвэрээр
дамжуулан холбоход туслалцаа үзүүлэх зорилго бүхий НҮБ-ын дэлхий дахины хөгжлийн сүлжээ байгууллаг юм. Дэлхийн 166 оронд үйл ажиллагаагаа явуулж, улс орнуудын хувьд дэлхийн болон үндэсний хөгжлийн асуудалд өөрсдийн шийдлийг гаргах, чадавхи хөгжүүлэхэд нь дэмжин, өргөн олон түншүүдтэй хамтран ажилладаг.

Хүн бүрийн сайхан амьдралын төлөө!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж