Өртэй Монгол | News.MN

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Монгол Улсын гадаад өр 10 тэрбум ам.долларт хүрч, аюулын улаан гэрлийг анивчуулж эхэлсэн ч Засгийн газар өр тавихаас буцахгүй нь. Ирэх онд гадаад өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэхээр давшиж эхэллээ. Хэрэв УИХ, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжин баталбал Монгол Улсын нэг иргэнд ногдох өрийн хэмжээ зузаарна. Одоогоор Монгол Улсын нэг иргэнд ногдох өр 3.4 сая төгрөгөөр хэмжигдэж байна. Үүнд иргэн таны хэн нэгэнд өгөх өр, арилжааны банкнаас авчихаад төлж чадахгүй байгаа зээл хамаарахгүй юм.

Уг нь хуулиа тогтвортой мөрддөг Засгийн газартайсан бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар гадаад өрийн хэмжээг ирэх онд буулгах ёстой. Тодруулбал, ДНБ-ий 40 хувь руу оруулах үүргийг Засгийн газар хүлээж  байгаа юм. Гэвч өрийн хэмжээг ирэх онд ДНБ-ий 60 хувьд хүргэхээр зүтгэж буй нь өрийг буулгаж чадахгүй гэдгээ илэрхийлж байгаа хэрэг бололтой. Тэгвэл өр тавихын цаад зорилго нь юу вэ? Сонирхвол үнэт цаас гаргахад чиглэжээ. Үнэт цаас бол цаад агуулгаараа өрийн бичиг.

Зөвхөн өнгөрсөн өвөл гадаад зах зээлээс босгосон “Чингис бонд”-ын хүүгийн өрийг тооцоход жил хүрэхгүйн хугацаанд 108.8 тэрбум төгрөгийг Монгол Улс төлжээ. Үүгээр юу хийж болох байсан бэ? Зарим улстөрчийн тодотгосноор бол 325 цэцэрлэг, 108 сургууль барих мөнгийг салхинд хийсгэлээ гэж хэлж болох аж. Харин Монгол ингэтлээ баяжчихсан орон уу, үгүй шүү дээ.

Иргэн бүр нь өртэй шахам амьдарч буй. Дотоодын зээлээ аваад үзье, хотынхон нь 20 жилийн хугацаатай орон сууцны зээлтэй, малчид нь малаа барьцаалан 3-4 сая төгрөгийн зээлтэй сууж байгаа бол ахмадууд нь тэтгэврийн зээлтэй. Эмч, багш, цахилгаанчин гээд төрийн албанд хамаарах бүх хүн цалингийн зээлтэй, зээлээс зээлийн хооронд амьдралаа чирч явна. Хувийн секторт ажиллагсад ч ялгарах зүйлгүй. Хэрвээ “Чингис бонд”-ын хүүнд төлсөн 108.8 тэрбум төгрөгийг Монгол иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахад, үгүй ядахдаа зээлээр амьдарч байгаа иргэддээ нэг удаагийн дэмжлэг болгоод өгчихсөн бол харамсах юм үнэндээ алга.

Гэтэл улсаа өрөнд унаган, унаган босгосон 1.5 тэрбум ам.доллараар Шинэчлэлийн Засгийн газар юу хийв. Ерөнхийлөгчийн урьдчилсан сануулсан шиг 1 төгрөг зараад 2 төгрөг олох төсөлд зарцуулж чадсан уу. “Гудамж” төслийг нь аваад үзье, нийслэлийн хэмжээнд 33 уулзвар баригдсанаар авто машины түгжрэл буурна гэх “үлгэр”-ийг сайд Н.Батбаяр өвөл ярьж байв. Арав гаруй уулзвар өргөтгөсөн байтал яагаад түгжрэл саарахгүй байгаа юм бэ. Тэр тусмаа 1 км замын өртөг 530 сая төгрөг байхад нэг уулзварын өргөтгөл яагаад 3-5 тэрбум төгрөг байна вэ. Ямар их мөнгө иддэг өргөтгөл вэ. Ийм байхад сайд нь “Чингис бонд бол өр биш, төлж чадахгүй байгаа зээлийг өр гэдэг юм” хэмээн инээж суугааг юу гэж тайлбарлах вэ. Дамшиглал уу, эсвэл бүр тэрэндээ тулчихсан тэнэг үү.

Тэр тусмаа 1.5 тэрбум ам.долларын 500 сая ам.долларыг таван жилийн дараа төлөх бол 1 тэрбум ам.долларыг дараагийн таван жилд төлөх үүргийг Монгол Улсын Засгийн газар хүлээж буй. Тэр хүртэл “Чингис бонд”-ын хүүнд Монгол Улс хэдэн тэрбумаар тоологдох мөнгийг төлөх бол… Бодохоос ч аймаар. Ийм байж, гадаад өрийн хэмжээгээ дахин нэмж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчлөх гээд явж байгаа энэ Засгийн газарт Монголын хувь заяаг боддог сайд байна уу гэж асуумаар байна. 

Бас нэг өртэй холбогдох асуудлыг мартах нь, Төсвийн хүрээний дунд хугацааны мэдэгдэлд 2013 оны тавдугаар сарын 23-нд Монгол Улс 8.3 их наяд төгрөгийн өртэй гэж гарсан байсан. Харин саяхны Засгийн газрын мэдээллээр аравдугаар сарын байдлаар өр 10.3 их наяд болж өссөн харагдсан. Тавхан сарын хугацаанд өр гэв гэнэт 2 их наяд төгрөгөөр нэмэгдсэний цаад шалтгаан юу болохыг ард түмэндээ тайлбарлах цаг болсон юм биш үү.

Мөн УИХ-ын гишүүд ард түмнээс сонгогдсон юм бол, Засгийн газрынхаа атганд орчихоогүй юм бол Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуульд чанга гараар хандах цаг болж. Тэр тусмаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа хэвээр мөрдөх талд УИХ шийдвэрээ гаргахгүй юм бол Монгол Улсын гадаад өр ДНБ-ий 60 хувьд хүрнэ гэдэг бол Грекийн араас алхана л гэсэн үг. 1993 онд орос ах нар Их өрийг цайруулж Монгол хүний нуруу тэнийж байсан, түүн шиг аз дахиад тохионо гэж үү. Би лав өрөөс айж байна.

Г.ДАРЬ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2013-10-30 27.123.214.109

Saya tugrugiin tsalin ugchihuud shudarga sain ajillahiig neheed baidag Mongolchuud shig genen teneg humuus algaa. Ih hurliin gishiin 1 saya tug avch baina yasan ih mungu ve geed uuriinhuu tsalintai haritsuulaad baigaa mongolchuud duurchihsen humuus yum.

Avatar

batbayar 2013-10-30 89.204.137.118

medreliin gajigtai idehiin heneetei hooson eh oron ard tumen dandaa yaridag fortuna batbayar , ganhuyag, Erdene metiin ardchilsan namiin luivirchan, Ulaan Udwal metiin baastai ***** doloogch saiduudtai baihad mongol uls yaj hogjih be dee.

Avatar

batbayar 2013-10-30 89.204.137.118

medreliin gajigtai idehiin heneetei hooson eh oron ard tumen dandaa yaridag fortuna batbayar , ganhuyag, Erdene metiin ardchilsan namiin luivirchan, Ulaan Udwal metiin baastai ***** doloogch saiduudtai baihad mongol uls yaj hogjih be dee.

Avatar

Fret 2013-10-30 80.137.64.91

Greece hediigeer hund baigaa ch mongoloos 10 dahij Tom editing zasag bilee haritsuulah Odnoo mun olvoo

Avatar

Зочин 2013-10-30 202.170.82.33

Монгол дампуурахаар хятадууд өрийг нь худалдаж авна.

Avatar

Зочин 2013-10-30 67.174.188.219

Ih medleg nimgen, turshlaga dutmag hun bololtoi ene Dari gej hvn. Esvel zahialgaar bichsen baih. Odoo uyd orgui uls gej bhgui. Or taviad oortoo ashigtaigaar ergelduulehed l uhaanaa uralduulah heregtei. Or tavilguigeer oorsdiin hedhen tsaasaar urd hormoigooroo hoid hormoigoo l nohno gesen ug. Ene ih oriin hamgiin chuhal zuil bol zov zartsuulalt l bn. Zasag tor zov zartsuulalt hiij bn uu gedeg l tom asuudal. Zov zarstuulalt hiigeed ternii hemjeegeer uls oron hogjood humuusiin amidrah tuvshin nemegdej bidnees tologdoh tatvaraar ter or tologdoh yostoi. Ooroor helbel shudargaar bas ashigtaigaar. Ternees bond bosgoson mongiig bidend ogchihson n deer baisan ym gene vv? Galzuuraagui baigaa daa. Iimerhvv alsiin haraatai medlegiin tuvshintei humuus olon niitiin tarhiig ingej ugaaj bolmoorgui l ym daa.

Avatar

Зочин 2013-10-30 202.21.108.11

Vrtei hun jargaj ortei hun suhurnu. Zarim negen n zavichij Uls orniig muhuuj, neg heseg n bayjij Ard irged n zovlongii n uurch bna doo. Ene niigem Ardchilal bish ee Ene niigem zaluust ostei niigem bna

Avatar

taiwam 2013-10-30 202.55.191.35

ene ornii tal n mongol ulsad naaldaagvi,hen negnvvdiin halaasand oroo biz dee.

Avatar

Өвгөн 2013-10-30 182.160.8.177

Өргүйгээр баяжсан орныг би мэдэхгүй.Гэхдээ авсан өрөө яаж юунд зориулхав гэдэг чухал байх.Жишээ нь би хувьдаа өр тавж байр,машин унаа авхыг буруутгахгүй бид чинь ямарч хуримтлалгүй гуулагчин нийгмээс л ирсэн шүү дээ.За яахав цөөн тооны мөнгтөй хүмүүс басан л биз. Тэд нар нь өр тавилгүйгээр өндийж босоо л биз.Өр гэдгийг би өөртөө зарилго,зориуцалга үүрч яваа хүмүүсийг гэж ойлогдог.

Avatar

z 2013-10-30 112.72.13.94

Энэ хэдэн долларын ачаар өчнөөн аавын хүүхдүүд ажилтай, бяцхан үрс идэх хоолтой байгаа гэдгийг мартаж болохгүй.Бүтээн байгуулалт үр өгөөжөө өгөх цаг тун удахгүй.

Avatar

Зочин 2013-10-30 103.26.194.181

Өргүй бол баян, өвчингүй бол жаргал.

Avatar

mungunbileg 2013-10-30 66.54.89.123

urtei mongol bol sanaa zovdog. urgvi bol taivan.

Avatar

mungunbileg 2013-10-30 66.54.89.123

urtei mongol bol sanaa zovdog. urgvi bol taivan.

Avatar

mungunbileg 2013-10-30 66.54.89.123

urtei mongol bol sanaa zovdog. urgvi bol taivan.

Avatar

монгол 2013-10-30 202.179.11.34

Ардын намынхны авилгалд өгсөн мөнгөний өрийг дарах гэж монгол улс сүйрэх нь шив дээ.

Avatar

Hmm 2013-10-30 202.21.108.252

Ter tusviin munguur end tendhiin tenderees mungu tsohidgiig boliulah, darga nariin het tansagladag baidliig zogsooh, avilgiig zogsooj bj ediin zasag bosoj irne. Nutag us, amrag sadan, nam ntr gesen uzleesee bas mongol hugjihgui bgaan.

Avatar

ҮХРҮҮД 2013-10-30 83.34.240.198

ХОХЬ НЭЭ ЯАХ ГЭЖ ХҮЗҮҮГҮЙГ СОНГОСИЙН.БАС ГРЕКИЙН АРААС ГЭЭД ТОМ ХУЦАХНЭЭ ЮУН ЯАСАН ГРЕК АФРИК ГЭЭЧ МАЛАА

Avatar

Зочин 2013-10-30 103.26.194.155

Ардчилсан намын төлөө саналаа өгсөн том алдаа болжээ

Avatar

Зочин 2013-10-30 103.26.194.67

Neg l ih AN, MAN geed sain muu nam gej yarisan humuus. Minii bodloor mongold nam jinhene utgaaraa baihgyi. Baisan neg nam ni 1990 ond baihgyi bolson. Odoo bol nam nertei Mafi l bgaa doo. Harin uriin tuhaid bol yamar bolomj bgaad avsnaaraa u hiih ve gedeg deer l asuudal bgaa. Baahan ur taviad chanargyi zam, neg zunii nastai tsetseg tarij bgaag eruusuu oilgohgyi l um daa. Neftiin uildver, barilgiin materialiin uildver, dulaan tsahilgaanii stanz geed l nen heregzeetei zuilsee l barimaar um daa.

Avatar

Зочин 2013-10-30 202.70.46.201

Мэргэжлийн үлс тѳрчидийг болиуулъя. Ямар ч тооцоо баримжаагүй (шороотой гудамжны хаяагаар цэцэг тарих) дээрээ намын гишүүдийн дунд шуналтайгаар хувааж иддэгийг нь болиуулъя.

Avatar

Зочин 2013-10-30 202.70.46.201

Mergejliin uls turchid yamar ch barimjaa toocoogui mungu zarcuulah (shorootoi gudamjny hayaagaar ceceg tarih uil ajillagaa) namwn gishuudiin hoorond shunaltaigaar huvaaj idehiög n" boliuulmaar um

Avatar

MD 2013-10-30 202.21.113.141

Бүхэл бүтэн 3 сая хүнтэй улс байна даа 1,5 тэрбум төгрөг төлчихөж чадахгуй байхдаа яахав дээ!!!!! Дээр нь маш их баялаг, Ухаалаг, чадвартай монголчууд зөндөө л байна. Ямар МАН-ынхан шиг юу ч хийх- гүй хуваагаад идчихэж байгаа биш!!!!!!! Болж л таараа шүү дээ!!!!!! Ер нь зоригтой зээл авсан хүн, улс орон хождог гэдэг нь үнэн юм шиг

Avatar

ard 2013-10-30 182.160.46.109

aa medhgui ene ih or tiim chadvartai hun an algashtei

Avatar

Зочин 2013-10-30 27.123.213.234

Хамгийн гол нь Монголчууд хэзээ ч нэгдэж юм хийж чадахгүйд л учир нь байгаа юм даа. Их мэддэг нь гадаадын компанид ажиллана. Бага мэддэг нь дарга болж мөнгөний хойноос явна.

Avatar

Зочин 2013-10-30 182.160.10.102

АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧ АРДЧИЛСАН ИХ ХУРАЛ АРДЧИЛСАН ЗАСГИЙН ГАЗАР, АРДЧИЛСАН МОНГОЛ БАНКЫГ БИД СОНГОСОН. ГЭХДЭЭ АРД ТҮСЭН ЖИЛ ХАГАСЫН ДАРАА АМ ДОЛЛАР 1730 ТӨГРӨГ БОЛНО ГЭЖ ЗҮҮДЛЭЭГҮЙ ИТГЭХГҮЙ БАЙСАН. АРДЧИЛСАН НАМЫН ЗАСГИЙН ГАЗАР ВАЛЮТЫГ АЛДАЖ ОРХИОД ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНИЙГ 20 ХУВЬ ӨСГӨӨЛ АВЛАА. ЗОЛЖАРГАЛ+ АЛТАНХУЯГИЙН БАНК ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО БУРУУ БАЙСНЫГ ИЛЧИЛЛЭЭ. ДОЛОРЫН ХАНШ ХЭД ДЭЭР ТОГТОХ ЮМ ВЭ.

Avatar

Зочин 2013-10-30 27.123.213.234

Ардчилсан нам худлаа ил тод байдал яриад цаагуураа асар их идээд байна уу гэж бодогдож байна.

Avatar

Зочин 2013-10-30 182.160.10.102

АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧ АРДЧИЛСАН ИХ ХУРАЛ АРДЧИЛСАН ЗАСГИЙН ГАЗАР, АРДЧИЛСАН МОНГОЛ БАНКЫГ БИД СОНГОСОН. ГЭХДЭЭ АРД ТҮСЭН ЖИЛ ХАГАСЫН ДАРАА АМ ДОЛЛАР 1730 ТӨГРӨГ БОЛНО ГЭЖ ЗҮҮДЛЭЭГҮЙ ИТГЭХГҮЙ БАЙСАН. АРДЧИЛСАН НАМЫН ЗАСГИЙН ГАЗАР ВАЛЮТЫГ АЛДАЖ ОРХИОД ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНИЙГ 20 ХУВЬ ӨСГӨӨЛ АВЛАА. ЗОЛЖАРГАЛ+ АЛТАНХУЯГИЙН БАНК ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО БУРУУ БАЙСНЫГ ИЛЧИЛЛЭЭ. ДОЛОРЫН ХАНШ ХЭД ДЭЭР ТОГТОХ ЮМ ВЭ.

Avatar

Зочин 2013-10-30 115.23.184.238

Их өрийг 1993 онд цайруулсан гэж худлаа. 2003 онд л 2 хувийн Миша 98 хувь хөнгөлсөн.

Avatar

Hunbaa 2013-10-30 202.70.36.98

Ardchilaliinhnii yvuulgaar internet site-uudad comment bichdeg heden zuun humuus odoo bolimoor um aa! Nuden deer baigaa bulhaig n delgeheer zugeer zugeer geed suugaad baidag…! Ardchilsan nam bol hudlaa shuu! Ystoi jinhen luivarchid! Olon olon factuud baigaa shuu!

Avatar

zochin 2013-10-30 103.26.194.103

3 khan say huniig avaad yavchikhaj chadakhgui uhrnuud yum daa zeel gedeg chini huseed baikh yu bnaaa

Avatar

zochin 2013-10-30 103.26.194.82

3 khan say huniig avaad yavchikhaj chadakhgui uhrnuud yum daa zeel gedeg chini huseed baikh yu bnaaa

Avatar

Зочин 2013-10-30 202.179.11.34

ардын намынхны хийсэн ажил

Avatar

Зочин 2013-10-30 202.126.91.70

Zeal avch bolno gehdee avsan zeelee AN shig odor shonogui idej bolohgui

Avatar

Зочин 2013-10-30 27.123.213.234

Гэхдээ тэд идсэн гэж хэзээ ч хэлэхгүй. Урьд засгийн газруудын хийсэн ажлуудыг цайруулах гэж л энэ зээлийг авсан гэж тайлбарлана.

Avatar

zochin 2013-10-30 202.70.46.201

mongogui yum chini zeelehees oor yahaw de. Oldoj l baiwal zeel. Zeelseneeree hii butee. Ingej zeeleeer ch bolow oorsdiigoo shawhuurdaj baij hodolno. Mongol hunii zan yum chini

Avatar

Зочин 2013-10-30 27.123.213.234

Доллар нэмэгдэж байгаа нь харин ч хүмүүсийн хийж бүтээхийг хойш татаж байна. Хүмүүс олсон хэдэн төгрөгөөрөө ямар нэг эд зүйл авах сонирхолтой болсон. Машин, байр, бусад тансаг хэрэглээ гаарч байна. Төгрөгт итгэх хүн бараг үгүй боллоо.

Avatar

zochin 2013-10-30 180.149.95.26

Odoo ued hun bur ur zeel tavij baij hun bur bair savtai , mashin teregtei boldog sh dee . Zasgiin gazar ch uuntei agaar neg bui zaa

Avatar

Би байна 2013-10-30 103.9.89.202

Энэ гар яасан цайрчихсан сэтгэлтэй гар вэ. Ингэж болдог юм уу малаа. Чи өртэй би ч өртэй гэхдээ хэмжээ хязгаар байдаг биз дээ. Мал чинь харин сайхан доль үсэрдэг агр байна даа. Чамайг ингэлээ гээд албан тушаалд мөн тавих байх даа. Өлөн бөөс чинь

Avatar

Зочин 2013-10-30 27.123.213.234

Байр сав, машин тэргэнд хөгжил ирдэггүй гэдгийг л ойлгохгүй байгаа юм даа бид.

Avatar

Зочин 2013-10-30 203.194.116.221

Хувь хүн Албан байгууллага Мэдээ мэдээллийн Зарын Онлайн худалдааны Портал болон бусад бүх төрлийн Статик Динамик Хөдөлгөөнт флаш анимайшн бүхий вэб сайтуудыг хийнэ Утас 99807024

Avatar

зочин 2013-10-30 203.91.116.34

Бид чинь үнэндээ яаж буцааж төлөхөө бодолгүй, олдсон дээр нь авсан гэж сайд нар нь ярьсан шүү дээ. Үнэндээ бид яаж буцааж төлөх юм бол??? Улсаараа бид чинь хүнд хэрэгтэй хялбархан гадаадад гаргаад зарж болохоор нэг ч юм хийж чадахгүй юмаа Ядахдаа хадаас гайгүйхэн шиг өргөн хэрэглээний бараа / өмд гутал, нэхий гэх мэт / Яаж төлнө дөө

Avatar

Зочин 2013-10-30 27.123.213.234

Гэнэт Билл Гейтс гарч ирээд төлөх юм байлгүй.

Avatar

Зочин 2013-10-30 112.72.13.6

"иргэддээ нэг удаагийн дэмжлэг болгоод өгчихсөн бол харамсах юм үнэндээ алга" – оригинал коммунист сэтгэлгээ… Зөндөө л тараалаа ш дээ. Бидэнд тэгээд юу наалдав? Эдийн засаг маань яаж дээшэв? NO шүү дээ.

Avatar

Зочин 2013-10-30 27.123.213.234

Сэтгүүлчийн энэ хэсэг бичсэн нь надад бас таалагдсангүй. Бусад нь үнэн л юм бичиж

Avatar

Зочин 2013-10-30 112.72.13.6

Нээг их сүржигнээд байх хэрэггүй дээ… Өргүй улс гэж байдаггүй юм… Их гүрнүүд ч бүгдээрээ өртэй… Харин авсан зээлээрээ ахиухан, үр дүнтэй юм хийгээд авах тал дээр нийгмээрээ анхаарах хэрэгтэй байх.

Avatar

Зочин 2013-10-30 62.2.75.236

Gol ni jijighen yaduu uls shuu dee tegeed odoo ene AN gej mafiinhan hamag mungii ni hamaad daraagiin 4 jil alga bolj ugnu hariutsah ezengui l bolloo doo ene ur

Avatar

Зочин 2013-10-30 103.26.194.161

Улстөржвөл зээл бондууд өр болж хувирна Ажил хэрэгч хандвал улс хөгжинө

Avatar

Зочин 2013-10-30 27.123.213.234

Үгүй дээ. Бидний тансаг хэрэглээ л өр болж хувирна. Хуримтлал хийж чадахгүй л бол бид үргэлж өртэй байна. Хүн бүр машинтай, хэрэглэхгүй, хэрэглий гээд ч чадахгүй байж биенээ дуурайж үнэтэй утас, компьютер авдаг л биднийг өртэй болгоно гэж боддог. Тиймдээ ч би хэзээ ч мэдэхгүй юмаа авдаггүй хуримтлал бий болгохыг хүсдэг. Доллар хэд болсон ч би төгрөгөө банкинд хадгалсаар байх болно. Яагаад гэвэл энэ Монгол хүний үүрэг гэж боддог.

Avatar

Zorig 2013-10-30 202.70.44.78

Zamiin uulzvaruudiig uurchluh ni Gudamj tusliin zuvkhun ekhlel xeseg ni gej oilgoj bgaa. tsaashid ulam saijirna. odoo ch baidal saijirch bgaa. Uguisgeh bolomj bainga garna. Xel amaa biluudej l bai. Baidal saijirna gej minii huvid naidaj bgaa

Avatar

Зочин 2013-10-30 62.2.75.236

Zuvhun terendee zoriulaad bagahan hurungu oruulalt dotood nuuts bololtsoogooroo hiij boloh baisan zaaval ingej ih urund unahguigeer

Avatar

basaev 2013-10-30 202.179.26.112

энэ бол олон жил удирдсан МАН-ын гай шүү дээ. АН юм хийх гэж байхад битгий хуцаад бай новшнууд аа

Avatar

Зочин 2013-10-30 27.123.213.234

Монгол хүн чам шиг байвал хэзээ ч нэгдэж юм хийж чадахгүй.

Avatar

zochin 2013-10-30 202.70.36.98

Surtein Japan gehed manaihaas 1000 dahin iluu urtei oron. 1 manaih urd orchood bgaa bish

Avatar

Зочин 2013-10-30 202.5.196.170

Ted gadaadaas bish irgedeesee zeelsen yum.

Avatar

2222 2013-10-30 202.179.20.225

Чи тийм их өрнөөс айсан юм бол яах гэж мэдсээр байж 21 мянгыг сар бүр авсан юм бэ??????

Avatar

Зочин 2013-10-30 27.123.213.234

Чи тэгээд хог дээр хаях уу.

Avatar

Зочин 2013-10-30 49.0.152.77

Дараа дараагийн засгийн газрыг өрөвдөж байна. Эд нар ч яахав гадаад руу гараад явна биз. Ард түмэн бид хөөрхийллөлтэй юм даа. Ард түмэн улс орныхоо ашигт малтмалыг урдаа барьж мөн ч их буруу зүйл хийж байх шиг

Avatar

Зочин 2013-10-30 27.123.213.234

Баяжих нэг нь баяжихаас. Гэхдээ тэдний оюун ухаан, сэтгэл биднийхээс үргэлж ядуу байх болно.

Avatar

1111 2013-10-30 202.179.20.225

“Гудамж” төслийг нь аваад үзье, нийслэлийн хэмжээнд 33 уулзвар баригдсанаар авто машины түгжрэл буурна гэх “үлгэр”-ийг сайд Н.Батбаяр өвөл ярьж байв. Арав гаруй уулзвар өргөтгөсөн байтал яагаад түгжрэл саарахгүй байгаа юм бэ.гэж сэтгүүлч асуужээ.Жирийн иргэний хувьд ЗГ хийсэн ажлыг дэмжиж байна. 1. Шинээр хэдэн машин улсын хилээр орж хэд нь хотын хөдөлгөөнд шинээр оролцож буйг 2. ЗЗ уулзвар ашиглалтанд ороогүй бол өдийд машины түгжээ урагшаа мөлхөх нь битгий хэл таг гацчихсан байгаа. Өдөрт хэдэн мянган машин 30 минут асаалттай зогсоход хичнээн сая төгрөг хий дэмий цацаж байна. Замаа янзласнаараа цаад утгаараа асар их мөнгө хэмнэж олж байгаа юм биш үү 3. Энэ мөнгө гадагшаа гарч алга болоогүй Монголдоо үлдэж бүтээн байгуулалт болж ард түмний нүдэн дээр ил харагдаж тооцоолж үзсэн юм уу.Зөвхөн сургууль, цэцэрлэг хоёр ярихаар л бүтээн байгуулалт болчихдаг юм биш. Энэ бол наад захын жишээ Чинийхээр бол юу ч хийхгүй 21 мянга шиг хувааж идчихээд жорлон дүүргэчихээд тэгээд өр яривал зөв байх муу хаашаа ян.

Avatar

gaih***** 2013-10-30 183.177.100.10

бид ийм их өр тавиагүй биздээ энэ өрийг хэн төлөх вэ иргэд лав биш тэхлээр засгийн газар төлөх естой

Avatar

duff 2013-10-30 103.23.51.6

zasgiin gazar gedeg chini minii ch chinii ch harmainaas garch bui mungu shuudee

Avatar

Зочин 2013-10-30 27.123.213.234

Гэхдээ шууд керманаас нь гарахгүй болохоор л хүмүүс анзаарахгүй байгаа болохоос.

Avatar

зочин 2013-10-30 124.158.94.35

АНУ, Япон, Евро бүсийн улс орнуудын өрийн асуудал утгаа алдчихсан байгаа, 2008оны дэлхий нийтийн эдийн засгийн хямралыг Хятад, Энэтхэг, Бразил зэрэг улс орнууд авч гарч байсан бол одоо үүсээд буй энэ хүнд хямралыг авч гарах улс олдохгүй байна. Тиймээс дэлхийн том том улс, гүрэн бүгд дайны бэлэн байдалтай байгаагаа дэлхий нийтэд зарлах болж, хөөсөрсөн эдийн засаг, хөөсөрсөн мөнгийг үгүй болгохын тулд тэд ийм л тэнэг алхамтай нүүр тулчихсан байгаа. Гэтэл бид ийм их өр тавих ямар ч шаардлагагүй баймаар юм уул нь.

Avatar

mugabe 2013-10-30 202.55.182.82

aaprag ah Mugabe n bainaa.zugeer sain ur taviad bai.suuld n talh terbum tugrug boldog l yum.yahavdee shuudai munguur 1 talh avah ch bas zugaatai shuudee.manai zim-baabaa ulsiin turshlaga bainaa mongol ahan duus minee.

Avatar

Зочин 2013-10-30 202.5.196.170

Зээд авч болно. Харин юунд зарцуулж байна, зөв зүйлд зарцуулж чадах байгаа эсэхийг сайн бодох шаардлагатай.

Avatar

Зочин 2013-10-30 27.123.213.234

Үнэн. Гэхдээ одоогийн засгийн газар хэтэрхий их бүтээн байгуулалт хийж байна. Аливаа зүйл хэт ихэдхээрээ аюул авчирдаг.

Avatar

Зочин 2013-10-30 27.123.213.234

Миний л бодол

Avatar

Зочин 2013-10-30 182.160.36.72

тэр их юмыг та гаргаад ирсэн юм уу, 5 магадгүй 10 жилийн дараа Монгол улс таний тавьсан өрийг төлж чадахгүй бол Оюу толгой, бүх газар нутгаа бүр цаашилбал хүн амаа хүртэл худалдах болох байхдаа хө 2040-2045 онд Хятад Монголыг бүрэн эзлэх юм гэсэн онолыг хэрэгжүүлээд байгаа юм биш үү хэхэхэхэ

Avatar

teneg mongol 2013-10-30 103.9.90.36

GADNIIXAND MONGOLD ZEEL UGUX N XEREGTEI BDG TYL ENE TENEGDYY ZASGIN GAZART ZEEL UGUX NERIIDLEER IREEDYID DIILDEXGUI DARAMTTAI BOLGOX UUDNEES UGCH BAIGAA UGUUSH SHU, TENEGUUDEE!

Avatar

Монгол хун 2013-10-30 76.104.212.116

Юмтай улс зээл хийж юм хийдэг юм шуу дээ,юмгуй улсад хэн зээл егех вэ,барьцаанд тавих юмтай учраас л менгетэй улсууд зээл егеж байгаа,харин авсан зээлийг ард тумэнд бэлнээр тарааж дундаас нь менге хумсалж байсан МАН -ийн балгийг яалтай .авсан зээлийг ур ашигтай зарцуулж чадах удирдлагтай,ухамсартай ард тумэн дунд амьдарвал би ереес айхгуй

Avatar

Зочин 2013-10-30 103.26.194.28

Zeel sain avah heregtei. Ihenh yaduu ulsuud daraa n oroo tegluuldeg yumaa. France, Angli Afrikiin oroo teglesen. Oros Mongol, Kuba metiin oriig 98 huviar orshooson shu dee

Avatar

Зочин 2013-10-30 27.123.213.234

Бэлэнчлэх сэтгэлгээ Монголыг хэзээ ч аврахгүй.

Avatar

zochin 2013-10-30 202.180.220.35

Nuguuteiguur unuuudur hiihgui bol margaash hiih ajil ni hoer udaa untei bolchood bna shd. tiim uchraas haritsangui baga zardlaar unuudur buteen baiguulaltyn ajluudaa hiih ni zuv. Chanar bol uur asuudal tuuniig shiideh yostoi. Ediin zasag telehiin hireer ur buurna. zeel avahguigeer hugjinu gej baihgui shdee. 30 jiliin adraa zeel avana gevel hugjihgui unuudriin tuvshinduu baij bna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж