"Sweetymotion" хамтлагийн продюсер, Соёлын тэргүүний ажилтан Б.Чинбатын “Үл таних бүсгүй” хэмээх шинэ дууны клип гарчээ. Дууны шүлгийг Ү.Хүрэлбаатар бичсэн бол аяыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав бүтээжээ.
Урлагийн гавьяат зүтгэлтэн “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт Л.Балхжавын “Миний дуунууд 2013” тоглолтод зориулан дуулсан “Үл таних бүсгүй” шинэ уран бүтээлийг толилуулъя.
Дашрамд дуулгахад, “Миний дуунууд-2013” тоглолт “UB Palace”-ын Их танхимд арваннэгдүгээр сарын 7-9-нд болно.
Э.ТЭКҮ