Эдийн засгийн форум болно

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн форум болно

Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажил­лагааны механизм болох “Их Түмэн Санаачилга” хөтөлбөрийн 14 дэх удаа­гийн зөвлөлдөх хорооны уулзалт өнөөдөр бол­но. Мөн Зүүн хойд Азийн эдийн зас­гийн хам­тын ажиллагааны форум өнөөдөр, мар­гааш Улаанбаатар хотноо болох гэж бай­на. Энэхүү чуулга уулзалтад Сангийн дэд сайд С.Пүрэв, БНСУ-ын Стратеги, сангийн дэд сайд Юн Сунг Сү, ОХУ-ын Эдийн зас­гийн хөгжлийн дэд сайд Павел Королев, БНХАУ-ын Худалдааны яамны Олон улсын ху­дал­даа, эдийн засгийн газрын дарга Юн Зүнг­хуа, НҮБ-аас БНХАУ-д суугаа суурин төлөө­лөгч Рената Лок-Дессаллиен гэх мэт олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын нийт 100 гаруй төлөөлөгчид оролцох аж.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж