Шинэ дамжуулагч суурилуулав

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Шинэ дамжуулагч суурилуулав

Иргэний нисэхийн ерөнхий газрын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу “Чингис хаан” олон улсын нисэх буудлын олон улсын зорчигчдын танхимд ачаа тээшний шинэ дамжуулагч суурилуулсан байна. Энэхүү тээш нь Шинэ Зеланд улсад үйлдвэрлэсэн “Glidepath” компанийн “Pallet­Loop(27)” марк ачаа тээш дамжуулагч аж. Тус ачаа, тээшний дамжуулагчийн түгээх хурд нь 0.3-0.5 метр секунт, өдөрт 20 цаг тасралтгүй ажиллах хүчин чадалтай гэнэ. Мөн  40 метр болон 60 метр гэсэн тусдаа бие даан ажиллах боломжтой хоёр хэсгээс бүрддэг аж. Ингэснээр зорчигчдын хувьд тээш хүлээдэг хүндрэл багасч, нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигч, үйлчлүүлэгчдийн цагийг хэмнэх боломж бүрдэж байгаа юм байна.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж