Б.Обама уучлал гуйсан нь буруутай гэсэн үг биш

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Б.Обама уучлал гуйсан нь буруутай гэсэн үг биш

АНУ-ын Батлан хамгалаах яамны харьяа Тагнуулын төв газрын дарга, дэслэгч генерал Майкл Флинн “Аль-Кайда” бүлэглэл, цэргийн хамтарсан сургуулиалт, тагнуулын нууц зэрэг олон сонирхолтой сэдвийн талаар “defenceone.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Нэгэн үе бид “Аль-Кайда” бүлэглэлийг Иракаар төсөөлдөг байж. Гэтэл тус улсын иргэд ямар нэгэн байдлаар тус бүлэглэлийг хэдэн жилийн өмнө дэлхий нийтэд ойлгуулахыг хичээсэн удаатай. Тэгвэл бүлэглэл оршин тогтноод байгаа цаад суурь нь юу юм бол. Энэ талаар танд байгаа мэдээлэл, баримтаас ишлэн тайлбарлавал?

-Миний бодол тэс ондоо. Манай улс руу халдах мөчид бид терроризм гэдэг зүйлийг огт мэддэггүй байсан юм биш. Тухайн үед халдлага үйлдсэн нөхөд өнөө цагийн бүлгийн суурийг маш сайн тавьж өгсөн байдаг юм. Би юу гэх гээд байна вэ гэхээр суурийг нь тавьсан нөхөд ихэссэн ч олон жилийн баталгаат хугацаа тэдэнд буюу одоогийн бүлгийн гишүүдэд олгосон байсан гэж ойлгож болно. Гэвч АНУ, манай холбоотон улсууд терроризмтой одоо энэ эрчээрээ 10 жил тэмцэх юм бол бүх зүйл эргээд хэвэндээ орох төлөв байдал ажиглагдсан. Суурийг нь цэвэрлээд дуусаж байгаа ч гэж хэлж болох юм.

-Гэхдээ “Аль-Кайда” бүлэг­лэлийн хувьд олон улсад хүчээ авч, Нигерийн олон зуун хү­нийг элсүүлж, Малид байдаг тер­ро­рист бүлэглүүдтэй холбогдсон та­лаар мэдээ, мэдээлэл цацагдаж бай­сан. Энэ явдлыг хэрхэн зог­соох вэ. Ингээд бодохоор үйл ажил­ла­гаа нь улам эрчимжиж байгаа ч юм шиг?

-Нэг талаараа тийм. Нөгөө талаараа хяналт бидний гол да­вуу тал. Хуучин цэргийн ал­банд тусгай ажиллагаа явуулдаг байсан, армийн цэргүүд байсан, иргэний дайнд оролцож байсан, тосгонуудад халдлага үйлддэг байсан гэх мэт маш олон төрлийн хүмүүсийн мэдээлэл бий. Бүгд бүртгэлд байдаг. Хамгийн чухал нь халдлага болохоос өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах гэдгийг дахин сануулмаар байна. Манай Тагнуулын төв газартай хамтран ажилладаг 3000 гаруй байгуулла­га, бүлэглэл бий. Тэд дэлхийн өнцөг булан бүрт л өөрсдийн албан үүргээ гүйцэтгэж байгаа. Зарим бүлэглэлийн эвсэл ч бидэнд давуу байдлыг дагуулдаг.

-Жилээс жилийн хооронд терроризм гэдэг зүйл энгийн номхон иргэдийг айлгаж байна. Жилээс жилд хүмүүсийн тоо өсөж байна. Үүнийг дагаад тухайн жил бүртээ шинэчлэл, ажилч­дын өргөтгөл явагдана. Мэдээж Эдвард Сноуден шиг эх орноосоо урвагчид олшрох нь тодорхой?

-Бидний тооцоолж буйгаар 2050 он гэхэд дэлхийн асар өндөр хөгжилтэй, 700 гаруй том хотууд бий болно. Энэ хотуудад бүрэн хяналт, зохицуулалт хийх гэхээр хүн хүчний асуудал тулгарна. Харин Эдвэрд Сноуден шиг урвагчдыг олон байлгахгүй байх олон талын арга бий гэдгийг онцольё. Мэдээж энэ их халаа сэлгээ, бүлэглэлүүдийн нэгдэлд өөрсдийн хүнээ шургуулах зэрэг тэдний таамаглаж буйгаас нэг алхмын өмнөх нүүдлийг тооцож ажиллах нь бидний эрхэм зорилго.

-Цэргийн хамтарсан сур­гуулиалтад тагнуулаас хүмүүс томилдог гэсэн үнэн үү. Ер нь олон улсын цэргийн хамтарсан сургуулиалтад Тагнуулын төв газар ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ?

-Энэ бол нууцлалын зэрэгтэй асуудал байна. Цэргийн нууц гэж ч хэлж болох юм. Улс болгон л өөрсдийн газар зүйн давуу байдлаа ашиглах нь тодохой. Тиймээс миний хувьд энэ асуултад бүрэн дүүрэн хариулах боломжгүй гэж хүлээн авч байна.

-Тагнуулын байрлал илрэх хэд хэдэн үндсэн сул тал байдаг гэж дуулсан юм. АНУ-ын хувьд сүүлийн жилүүдэд тагнуулын ажиллагаа таагүй болж, ер нь мэдээлэл задрах үйл ажиллагаа их ажиглагдах болсон юм шиг?

-Энэ бол Батлан хамгаалах яам, армийн удирдлага анхаарах ёстой зүйл. Тагнуулын үйл ажиллагаа Тагнуулын байрлал илчлэгдэх, мэдээлэл задрах тохиолдол нь цөөнгүй байгаа ч хяналтаас гарсан тохиолдол үгүй.

-Европын орнууд АНУ-ын Тагнуулын төв газар, ерөн­хийлөгч Барак Обама зэргийг шүүмжилж эхлээд байгаа. Үнэхээр Меркелийн утсыг чагнаж байсан нь нотлогдох юм бол ямар хууль зүйн зохицуулалт, арга хэмжээ байдаг юм бэ?

-Бид энэ асуудал дээр ганц л байр суурьтай байгаа. Ерөнхийлөгч хүлцэл өчсөн. Гэхдээ бид хүлээн зөвшөөрч байгаа юм биш. Бид Маркелийн утсыг чагнаагүй гэж хариу мэдэгдсэн. Тэр бол худал мэдээлэл. Баримтгүй гүтгэлгэ ч хэлж болох юм. Гэхдээ асуудал дуусаагүй байгаа бөгөөд нягтлан бодох олон зүйл байна. 

-Обама яагаад уучлалт гуйсан юм бэ?

-Ерөнхийлөгч олон улсад үүсээд байгаа үл ойлголцол, тагнуулын асуудалтай холбогдуулан буруу ойлголт төрүүлсэндээ хүлцэл өчсөн гэж би бодож байна. Түүнээс биш “Бид утсаны яриаг чагнасан” гээд уучлалт гуйсан юм биш.

-АНУ-ын эдийн засаг тааруу байгаа энэ цаг мөчид Тагнуулын төв газарт төсөвлөдөг байсан санхүү буурсантай холбогдуулж үйл ажиллагаанд ямар нэг өөрчлөлт гарсан уу?

-Үйл ажиллагаа хэвийн яваг­даж байгаа. Төсөв бага зэрэг өөрчлөгдөж, ажилчдын цалин хөлс тодорхой хувиар буурсан. Гэвч үүнээс болж эх орноосоо урвах, ямар нэг албан үүрэг гүйцэтгэж байгаа хэн нэгэнд ямар ч нөлөө байхгүй байгаад таатай байна. Бүгд л эх орныхоо сайн сайхны төлөө ажиллаж байгаа тангараг өргөсөн цэргүүд шүү дээ.

Б.БААТАР

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж