
Австрали улс нь 1980, 1990-ээд оны үеэр улс төрийн институтүүдийнхээ хүрээнд шинэчлэл амжилттай хэрэгжүүлсэн. 2000-аад оны үеийн байгалийн баялгийн огцом өсөлтөд бэлэн байсан учраас баялгийн хараал тусалгүй, эдийн засгаа хөгжүүлж чаджээ. Тухайлбал, дараах хэд хэдэн зүйлд анхаарлаа хандуулсан байна.
- Хуулийн засаглал,
- Ардчилал
- Шударга, тунгалаг улс төрийн систем,
- Төсөв болон бусад бодлогын нээлттэй байдал
Аливаа хүнд гэнэт их хэмжээний мөнгө орж ирсэн үед “Хонжворт сугалааны хараал” хүрэх магадлал өндөр. Мөнгөө ухаалаг зарцуулахад суралцаагүй хүн үр ашиггүй хөрөнгө оруулалтууд хийгээд, тэр нь бүр өмнөх байснаасаа ч дор байдалд хүргэж, дампуурахыг хонжворт сугалааны хараал гэж нэрлэдэг байна. Ийм жишээ дэлхий дээр их олон байдаг. Тэдгээр дампуурсан жишээнүүдийг судлаад үзэхээр дараах шинж чанарууд ажиглагддаг байна.
- Тэд ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийгээгүй.
- Тэд дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийгээгүй
- Тэд засаглалаа сайжруулахад хөрөнгө оруулалт хийгээгүй.
- Төрийн байгууллагын чадавхиа сайжруулаагүй.
Уул уурхай, байгалийн баялаг бол улс төрийн хувьд удирдахад маш хэцүү салбар. Улс төрийн чадамж шаарддаг гэж хэлж болно. Ийм чадамжгүй байгаа тохиолдолд төр алдаа гаргадаг. Харин тэр алдааных нь үр дагавар маш их байдаг гэж Доктор Андрью Волтер илтгэлээ дуусгасан юм.
Түүнээс Монголын эдийн засаг, улс төр, бизнесийн лидерүүд сонирхсон асуултаа асууснаар энэ удаагийн уулзалт өндөрлөсөн.
Улаанбаатарын эдийн засгийн клубын дөрөв дэх уулзалт буюу албан ёсны нээлт 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Blue sky”-д болох юм байна. Энэ уулзалтанд Японы залуу, ирээдүйтэй эдийн засагч гэгдэж байгаа Хироаки Куважима хүрэлцэн ирж Японы эдийн засгийн сүүлийн үеийн амжилтуудын нууцыг хуваалцах юм байна. Түүний илтгэлийн нэр Абэкономикс.
Дашрамд сонирхуулахад Хироаки Куважима алдарт Харвардын хоёр ч сургуулийг дүүргэсэн юм билээ.