Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн “Ченжийн тохой” гэдэг газарт энэ сарын 11-ний өдөр Ховд аймгийн их сургуулийн Байгаль экологийн ангийн төгсөх курсийн 14 оюутан зугаалж яваад, тухайн газраас тус ангийн оюутан Б 23 настай, эрэгтэй 22:00 цагийн орчимд аймгийн төв рүү таван км зайтай ганцаараа алхаж яваад сураггүй болжээ. Энэ тухай маргааш нь 22.55 цагт мэдэгдсний дагуу 13-ны 09.00 цагт аймгийн Онцгой байдлын хэлтсээс зургаан албан хаагч, нэг автомашин, ар гэрээс нь 10 хүнтэй эрлийн хэсгүүд Буянт голын сав газраар 15 км- газарт эрэн хайж байна.
Б.Анхаа
Б.Анхаа