“Оюутолгой”-н талаар ам ангайхгүй

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н талаар ам ангайхгүй

Уул уурхайн яамнаас сар болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр салбарын сайдаас  “Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилт, шийдвэрлэгдээгүй үлдсэн найман асуудлын талаар хэвлэлийнхэн сонирхсон боловч тоймтой  хариулт хэлсэнгүй. Үүнээс харахад  хоёр тал ямар нэгэн асуудлаар мэдээлэл өгөхөөр болбол бие биеэсээ заавал зөвшөөрөл авах ёстой гэсэн тохиролцоонд хүрсэн гэдэг яриа үнэн бололтой.  “Оюутолгой”-той холбоотой ямар нэгэн мэдээлэл цацагдах бүрт “Рио-Тинто”-гийн хувьцааны ханшид нөлөөлөх болсон учраас ийн сэрэмжлэхэд хүргэжээ.  “Оюутолгой”-д үүсээд байгаа асуудлуудыг хувь нийлүүлэгчид Лондон болон Улаанбаатарт ярьж, зөвшилцөж одоогоор найман асуудал шийдвэрлэгдээгүй үлдсэний нэг нь далд уурхайн санхүүжилт. Далд уурхайн ажил яг ч таг зогсчихоогүй байгаа  гэнэ. Далд уурхайн санхүүжилтийн асуудлыг яаралтай шийдвэрлэх Монголын талын хүсэлтийг түр хойшлуулж өгөхийг хөрөнгө оруулагчдийн  зүгээс тавьсан гэх.  Тэгэхээр хөрөнгө оруулагчдад санхүүжилтийг хойшлуулах ямар нэгэн том шалтгаан байгаа бололтой.

Н.ГЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж