“Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

“Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэнэ

Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр энэ жил өвлийн тэргүүн сарын шинийн 1-н буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдөр тохиож буй. Энэ  өдрийг “Монгол бахархалын өдөр”, Эзэн Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойн хүрээнд ирэх даваа гаригт  тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ өдөр зохион байгуулах арга хэмээний талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Арваннэгдүгээр сарын 4-нд тохиож буй “Монгол бахархлын өдөр” бүх нийтээр амарна. Ёслолын арга хэмжээг нээж, Монгол Улсын төрийн далбаа мандуулах ёслол 10.00 цагт Чингис хааны талбайд болно. Залгуулаад, “Эртний Монгол”, “Эзэнт гүрэн”, “Өнөөгийн Монгол” сэдвээр монгол үндэсний хувцасны загварын тоглолт төв талбайд болох аж.

Энэ өдрийн гол арга хэмжээний нэг нь Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор Ерөнхий сайд асан Д.Содномыг шагнан урамшуулахаар болсон байна. Энэ арга хэмжээ “Монгол бахархлын өдөр”-ийн 11.40 цагт Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд болох юм байна. Хөтөлбөрийг бүрэн эхээр нь хүргэж байна.

10.00 цагт   Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол (Чингис хааны талбай)
10.10 цаг   “Эртний монгол”, “Эзэнт гүрэн”, “Өнөөгийн Монгол” сэдэвт монгол үндэсний хувцасны загварын үзүүлэх тоглолт (Чингис хааны талбай)
10.40 цаг    Төрийн туг, Есөн хөлт Их цагаан сүлдийг  цэнгүүлэх ёслол (Чингис хааны талбай)
11.40 цаг    Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа (Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн өргөө)
12.30 цагт   Төрийн тугийг Чингис хааны хөшөөний өмнө байрлуулна
12.40 цаг   Эзэн богд Чингис хааны хөшөөнд төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлнэ
12.50 цагт    Төрийн тулганы гал бадраах ёслол (Төрийн ордон Төрийн тулганы өргөө гэр)
14.00 цагт    Чансаа өндөр 128 бөхийн барилдаан (Бөхийн өргөө)
17.40 цагт    Төрийн далбаа буулгах ёслол (Чингис хааны талбайд) болно.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж