Майк Тайсон Крис Браунд зөвлөв

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Майк Тайсон Крис Браунд зөвлөв

Бусдад гар хүрсэн хэргээр шүүхийн хаалга татаад буй дуучин Крис Браунд алдарт боксчин Майк Тайсон ахын хувиар хэдэн үг хэлж, зөвлөсөн байна. Майк Тайсон өчигдөр /Х.29/ “95.5 WPLJ” радиогийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ Крисийн талаар “Би түүнд үнэхээр сайн. Би тэр залуугаар бахархдаг. Гэхдээ юу гээч? Хэрэв чи иймэрхүү зүйл хийсээр байвал хүмүүс чамаас нүүр буруулна шүү” хэмээжээ. Мөн тэрээр Крисийг үнэхээр сайн залуу боловч энд, тэнд зодоон хийж, баривчлагдаад буйд нь санаа зовж буйгаа илэрхийлсэн байна. 

Дуучин Крис Браун өнгөрсөн ням гарагт /Х.27/ Вашингтон хотын “W” зочид буудлын гадна зургийг нь дарсан эрэгтэйд гар хүрч, хамрыг нь хугалсны улмаас баривчлагдсан билээ. Тэрээр өршөөлийн хугацаандаа хэрэг үйлдсэний улмаас эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдан, дөрвөн жил шоронд хоригдох ял сонсох дээр тулаад байсан ч шүүгчид түүнд зөөлөн хандаж хэргийг нь зөөлрүүлсэн байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж