Уран бичлэгийг дэлхийн соёлын өвд бүртгүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Уран бичлэгийг дэлхийн соёлын өвд бүртгүүлнэ

Монгол Улсын үндэсний зан заншил, уламжлал шингэсэн хөөмэй, цуур, уртын дуу, морин хуур зэрэг нийт 11 зүйлийг Юнескогийн соёлын өвд бүртгүүлээд байгаа. Тэгвэл энэ удаа уран бичлэгийг соёлын өвд бүртгүүлэхээр материалаа бүрдүүлэн явуулаад байгаа аж. “Одоогийн байдлаар Юнескогийн төвөөс хариу ирээгүй байгаа” гэж албаны хүн хэлжээ. Хэрвээ уран бичлэгийн төрлийг Юнескогийн соёлын өвд бүртгүүлэхээр болбол ард түмний оролцотой хамгийн чухал гэнэ. Учир нь тухайн улсын ард иргэд соёлоо өмчлөх иргэний оролцоо байх ёстой гэсэн шаардлага тавьдаг байна. Улс орнууд дэлхийн өвд бүртгүүлэх материалаа жил бүрийн хоёрдугаар сарын 1-ээс өмнө хүргүүлэх ёстойгоос гадна урьдчилсан жагсаалтад бүртгүүлснээс хойш нэг жилийн дараа дахин бүртгүүлэх эрх үүсдэг аж.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж