&#34Роснефть&#34 TNK-BP дэх хувиа зарлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

&#34Роснефть&#34 TNK-BP дэх хувиа зарлаа

Оросын төрийн өмчийн газрын тосны
магнат "Роснефть" "TNK-BP" дэх эзэмшлийнхээ 10 хувийг худалдаад байна.
Тус компани ердөө жил хүрэхгүй хугацааны өмнө өөрийн өрсөлдөгчдийн нэг
болох "TNK-BP" компанийг 55 тэрбум ам.доллараар худалдаж авсан билээ.
Ийнхүү "Роснефть" "RN Holding" буюу хуучнаар "TNK-BP Holding" компани
дахь эзэмшлийнхээ 9.9 хувийг 97 тэрбум рубль буюу 3 тэрбум ам.доллараар
худалдсан тухайгаа өчигдөр мэдэгдсэн байна. Энэ тухай тус компанийн
гуравдугаар улирлын санхүүгийн тайланд өгүүлжээ. Түүнчлэн тус компанийн
гуравдугаар улирлын орлого харьцангуй өсч 280 тэрбум рубльд хүрсэн
байна. Өдөрт 4.1 сая баррель газрын тос үйлдвэрлэдэг "Роснефть" компани
нь одоогийн байдлаар Оросын газрын тосны бүтээгдэхүүний 40 хувийг
үйлдвэрлэж байна. "Роснефть"-ийн хувьд үйлдвэрлэлээ өргөжүүлэх, ирээдүйн
үйлдвэрлэлээ баталгаажуулах стратегийн хүрээнд өнгөрсөн онд хэд хэдэн
томоохон гэрээг АНУ, Итали, Норвегийн газрын тосны компанитай үзэглээд
байсан юм. Хамгийн сүүлд энэ сарын 18-нд тус компани Хятадын төрийн
өмчийн газрын тос, хийн компани "CNPC"-тэй Зүүн Сибирь дэх газрын тосны
баялаг нөөц бүхий хэсэгт үйл ажиллагаа явуулахаар тохиролцоод байгаа юм.
Одоогоор тус компани Хятад руу өдөрт 300 мянган баррель газрын тос
экспортолж буй бөгөөд энэ хэмжээг гурав дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж
байна.

Б.Төгс


www.mongolianminingjournal.com
www.journalism.mn   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж