Ширээн дээрээ амрах 10 арга | News.MN

Ширээн дээрээ амрах 10 арга

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Ширээн дээрээ амрах 10 арга

Өдрийг өнгөрөөж чадахгүй
хэцүү байна уу? Тэгвэл сандлаа орхихгүйгээр хэрхэн завсарлага авах 10 санааг
дурдаж байна.



   Колумбусын өдөр гэж зарим хүмүүст нөлөөлдөг хачирхалтай баяр
байдаг. Энэ баяраар банк болон засгийн газрын ажилчид урт хугацаагаар сайхан
амардаг. Харин бусад хүмүүсийн хувьд жирийн л нэг өдөр. Заримдаа таньд нэг хоёр
цаг ч болтугай амрах хүсэл төрж байна уу?. Хүн бүр гольфийн сургалтанд сууж,
байгалийн сайханд, нуур далай руу яваад байж чаддаггүй. Оффис дээрээ багахан
цаганд баригдчихаад байгаа бол өөрт шаардлагатай байгаа оюуны амралт болон
өөрийгөө сэргээх дараах аргуудыг дурдаж байна. Энэ жагсаалтыг өөртөө хадгалж,
ямар ч үед хэрэгжүүлэх боломжтой.

1.   
Бясалгал хийх

   Хэрэв таны оюун санаанд амралт хэрэгтэй байгаа бол зарим энгийн
бясалгалыг хийх нь шаардлагатай сэргээшийг бий болгоход тустай. Хэрэв таны
чихэвчинд инструментал хөгжим, ая байгаа бол орчны дуу чимээг хязгаарлахын тулд
сонсох нь сайн. Дараа нь дотооддоо төвлөрч, оюун санаанаасаа орчны дуу чимээг
арч.

2. Видео үзэх

  ТВ миний тархийг яг л хөөсөөр дүүргэж байгаа юм шиг болгодог учраас би
амралтаараа ТВ үзэх дуртай. Онлайн видео ч бас адил багахан үздэг. Таныг
сэргээж өгөх нэг цагийн сайхан өгүүллэг олж сонсох, YouTube ухаж, дэлхийн эргэн
тойронд болж байгаа үйл явдлуудын талаар ч үзэж болно. Үүнийг хийснээр магадгүй
шинэ зүйлсэд суралцаж, инээж авах ч боломжтой.

3. Сайхан өгүүллэг унших

   Чимээгүй, таатай нөхцөлд хялбархан уншиж болох сайхан тууж эсвэл
богино өгүүллэг олж унших нь гайхалтай санаа. Өгүүллэг унших нь чухал байдаг.
Яагаад гэвэл уран зохиолын бус буюу бизнесийн төрлийн номнууд тархийг амраахаас
илүү ажиллуулаад байдаг. Би үргэлж сайн ном авч явдаг бөгөөд ажлын завсарлага
авсан үедээ хэзээ ч хаана ч уншиж болдог. Цахим ертөнцөөс өөрийгөө хязгаарлаж,
бодит ном унших нь сайхан байдаг. Энэ нь нүд болоод сэтгэл санааг ч амраадаг.

4. Дээд биеийн хэсгээрээ
йог хийх.

   Ширээн дээрээ биеийн тамирын дасгал хийх нь амаргүй бөгөөд
магадгүй хөлсөө гаргахыг хүсэхгүй байгаа байх. Гэхдээ бага зэрэг сунгалт хийж,
амьсгаа авах нь оюун санаа болоод биенд сайн нөлөөтэй. Йог бол төгс шийдэл.
Тархиа цэвэрлэхийн тулд өөрийнхөө амьсгал дээр төвлөрөх нь сайн.

5. Үгийн сүлжээ бөглөх

   Үгийн сүлжээ эсвэл судоку тоглох нь тархиа ажилуулж байгаа мэт
боловч ажилтай холбоотой сэтгэл санааны тавгүй байдлаас зугтаж, сэтгэлгээгээ
хөгжүүлэх сайхан санаа. Та үгийн сүлжээнд толгойгоо ажиллуулж байгаа ч гэсэн
томоохон санааг бүтээх эсвэл цогц асуудлыг шийдвэрлэхтэй адилгүй юм. Үгийн
сүлжээг амжилттай бөглөх бүрт эндорфинийг ялгаруулж, ажлын шаардлагаар гарч
ирэх оюуны хүчин чармайлтанд бэлтгэдэг.

6. Уярмаар захидал
бичих.

   Та өөрийнхөө мэдэрч байгаа зүйлийг хэнд хэлэх хэрэгтэй байна вэ?
Хэрэв сэтгэл хөдлөл дотроосоо оргилон гарч ирж байгаа бол түүнийгээ гаргах
сайхан цаг нь болсон гэсэн үг. Тухайн хүндээ зориулж хэлж чадаагүй байсан
зүйлсээ бич. Хайртай хүндээ зориулж романтик захидал эсвэл ээждээ зориулж
талархлын захидал бичсэн ч болно. Үүнийг цаасан дээр бич. Боломжтой бол
илгээсэн ч болно.

7. Сайн найзыгаа дуудах

   Дотны сайн найзаа дуудаад нэг цаг ярилцлах нь бүхэлдээ өөр
ертөнцөд орчихсон мэт л мэдрэмж төрдөг. Найзтайгаа болсон явдлаа ярилцаж, инээж
хөхөрч, сэтгэл хөдлөлөө хүчтэй илэрхийлдэг. Эдгээр байдал нь хөгшрөхгүй байх,
түр амсхийх боломжийг олгодог.

8.  Podcast буюу
хөгжим сонсох

   Podcasting бол энэ зууны хамгийн их хэрэглэж байгаа миний дуртай
технологийн нэг юм. Би гайхалтай сайхан өгүүллэгүүд, хэлэлцүүлгүүдийг дуртай
үедээ сонсдог. Хамгийн чухал зүйл нь миний  iPod цэнэглэх бүрт автоматаар
апдэйт хийдэг нь үүний талаар бодоогүй байхад хүртэл хийгдчихдэг нь сайхан юм.

9. Ширээ эсвэл оффисоо
цэвэрлэх

   Цаасны тайрдас, хог хаягдал бол их ажиллахын хирээр гарч
ирдэг.  Цэвэрлэх болон ялгаж ангилахад цаг гаргах нь зөвхөн оюун санаанд
эмчилээ болдог төдийгүй, цэвэр ажлын ширээ, ажлын орчин нь өөрийгөө хүчтэй,
илүү их ажлыг хийхэд бэлэн байгаагаа мэдрэхэд тусална.

10. Амралтаа төлөвлөх

   Та бодитоор очиж чадахгүй байгаа газруудынхаа тухай тархиндаа
төсөөл. Байршил, зочид буудал, маршрут зэргийг сонгож байгаа мэт төлөвлөх нь
оюун санааны хувьд амрааж өгдөг. Үүний дараа та өдрийн стрессээс ангижирч,
бодитоор аялах амралт таныг хоног тоолон хүлээж байгааг мэдрэх болно.

Эх сурвалж: http://biznetwork.mn/

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж