Нийслэлд хэрхэн хөрөнгө оруулах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Нийслэлд хэрхэн хөрөнгө оруулах вэ?

Энэ онд нийслэлд хэрхэн хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалтын ямар ажил хийгдэх талаар www.news.mn танилцуулж байна. Энэ онд Улаанбаатар хотын дулаан, цахилгааны гол эх үүсвэр  болох дулааны цахилгаан станцуудад технологийн шинэчлэлт хийж, олон жил ашиглаж улмаар хугацаа нь  дууссан дулааны шугам сүлжээ,  цахилгааны дэд станцуудыг  шинэчлэх, өргөтгөх ажлыг үргэлжлүүлэх юм. Мөн шинээр барих орон сууцны хорооллуудад  инженерийн шугам сүлжээ барьж байгуулах аж.  Түүнчлэн Энгельс, Нарантуулын гүүрэн гарцыг  барьж эхлүүлэх, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн  төвийн барилга, 300 ортой төрөх эмнэлгийн барилга, Яаралтай түргэн тусламжийн төвийн барилга, Хан-Уул дүүрэгт 1000 суудалтай, Сонгинохайрхан дүүрэгт  700 суудалтай  цогцолбор барилгууд зэргийг  шинээр барихаар хөрөнгө оруулалтын жагсаалтанд оруулсан байна.

Мөн энэ онд нийслэлд  320-920 суудалтай гурван сургуулийн барилгыг үргэлжлүүлэн барьж, 75-150 ор бүхий 15 цэцэрлэгийн  барилга ашиглалтанд оруулах, хоёр сургуулийн спорт  заалны барилгыг барьж, 10 гаруй сургуулийн гадна  биеийн тамирын талбай тохижуулах юм.  Энэ бүхэнд зарцуулах хөрөнгийн хэмжээ 28,8 тэрбум  төгрөг.  Нийтдээ 127 төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажил  хийгдэхээс  73 ажлын тендер зарлагдан, 54 ажлын гэрээ байгуулагдсан нь нийт хийгдэх ажлын 42,5 хувь болж байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж