Булган аймгийн Баян-Агт сумын "Дулаанхан" ууланд ойн түймэр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Онцгой байдлын ерөнхий газарт энэ тухай мэдээллийг "Улаанбаатар-Мөрөн" чиглэлийн нисэх онгоцонд зорчиж явсан хоёр зорчигч өгчээ. Иргэдийн мэдээллийн дагуу Баян-Агт сумаас 20 хүний бүрэлдэхүүнтэй гал унтраах баг болон Онцгой байдлын газраас 10 албан хаагч техник хэрэгсэлтэйгээ өчигдөр түймрийн голомтыг зорьсон байна.
Саяхан авсан мэдээллээр түймэр 0.5 га газрыг хамарсан бөгөөд цурманд нь оруулжээ.
Л.ХАЛИУ