Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт тушаал гаргаж, өвлийн бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулжээ. Энэ сарын 26-ны өдрийн 139 тоот тушаалын дагуу дэд сайд Т.Энхтайван уг ажлын хэсгийг ахлах бөгөөд яамны холбогдох бодлогын газрууд болон Эрчим хүчний газрын удирдлагууд орж байгаа юм. Ажлын хэсгийнхэн өвлийн бэлтгэл хангах ажлыг үндсэн багцаар нь төлөвлөн, тулгамдсан асуудлын нэн даруй шийдвэрлэхээр ажилдаа ороод байна. Тухайлбал, өвлийн нүүрс нөөцлөлтийн хуваарийг батлан, холбогдох газар нь хянаж ажиллахаар юм байна. Орон нутагт цахилгаан түгээж байгаа компаниудын эрчим хүчний үнэ тарифийн асуудлыг мөн Эрчим хүчний зохицуулах газарт хүсэлт тавьж шийдвэрлүүлэхээр боллоо.
Л.ХАЛИУ