
2007 оны зургадугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт ой, хээрийн түймэр унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад “Ми-8” нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн албан хаагчдын гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангид боллоо. Мөн энэ үеэр эх орныхоо төлөө халуун амиа зориулсан эрэлхэг зоригт хөвгүүдээ дурсах, тэдний үйл хэргийг мөнхжүүлэх зорилгоор Онцгой байдлын албанд шинээр орж буй албан хаагчдын тангараг өргөх ёслолыг энэ өдөр хийдэг болсон уламжлалтай билээ. Онцгой байдлын албанд шинээр орж буй 40 гаруй албан хаагч Монгол Улсынхаа төлөө амь биеэ хайрлалгүй үнэнчээр зүтгэхээ андгайлж тангараг өргөлөө. Тангараг өргөх ажиллагааны дараа Онцгой байдлын ерөнхий газар болон Аврах тусгай ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн, талийгаачдын ар гэрийнхэн “Ми-8” нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн албан хаагчдад зориулан бүтээсэн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.
Б.Анхаа