Түймрийг унтраахаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд он гарсаар 51 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ.  Өчигдрийн байдлаар Булган аймгийн Баян-Агт сумын “Дулаанхан” ууланд ойн түймэр гарч байгаа тухай ”Улаанбаатар -Мөрөн” чиглэлийн нисэх онгоцноос 18.55 цагт мэдээлэл иржээ. Үүний дагуу  сумаас 20 хүн хоёр автомашинтай, Онцгой байдлын газраас 10 албан хаагч нэг автомашин техник хэрэгсэлтэйгээр 20.10 гарч 24.00 цагт очиж 0.5 га орчим талбайг хамарсан түймрийг унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Б.Анхаа
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж