Нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна

Маргааш, нөгөөдөр нутгийн зүүн хагаст, 17-нд зүүн зүгийн нутгаар, 18-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 15-нд говь талын нутгаар, 17-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, 18-нд зарим нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна. Бусад хугацаанд дулаан Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж